Нийслэлийн албан татварыг 10-р сараас авч эхэлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 21

УИХ-аар Нийслэл хотын албан татварын тухай хуулийг батлаад байгаа билээ. Энэ хуулийн талаарх мэдээлэл "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн шинэ дугаар нийтлэгдсэн байна.

Нийслэл хотын албан татвар ногдуулах, уг татварыг төсөвт төвлөрүүлэх, тайлагнахтай холбогдсон харилцааг эмхэтгэлд нийтлэгдсэн Нийслэл хотын албан татварын хуулиар зохицуулна. Нийслэл хотын албан татвар суутгагчаас энэ хуульд заасан бараа, үйлчилгээг худалдан авч байгаа этгээд нийслэл хотын албан татвар төлөгч байхаар хуульчилсан байна. Татвар төлөгчийн худалдан авсан ямар бараа, үйлчилгээнд нийслэл хотын албан татвар ногдуулахыг энэ хуулиаас тодорхой мэдэж болно.

Үүнээс гадна нийслэл хотын албан татвар тооцох үнэлгээг борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд үндэслэн тооцох бөгөөд татварын хувь, хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан, 0-1.0 хувийн хязгаарт багтаан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлахаар байна. Энэ хуулийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(27.123.214.117) 2015 оны 07 сарын 21

Tatvariin urnuus undiihgyi baihad araichdee.Zaaval iim hetsyy tsag yed bas tataas avna gene.Ene bishee iim niigen hyseegyi.Odoo l lav yatvar avah tsag ni bish

0  |  0
iiiiiiii(202.179.18.61) 2015 оны 07 сарын 21

hutsah umaa novshnuud chin zail bat buulee chamd bi sanalaa dahij uguhgui

0  |  0
Top