10 хувийн урьдчилгааны журам 8-р сараас хэрэгжинэ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 23

Засгийн газраас ипотекийн орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож, үлдсэн 20 хувьд баталгаа гаргахаар болсон билээ.

Тэгвэл банкууд нэгдсэн байдлаар 10 хувийн урьдчилгаатай зээл олгох журмаа Сангийн яам, БХБЯ-тай хамтран боловсруулж эхэлсэн бөгөөд ирэх сараас 10 хувийн урьдчилгаа төлбөртэй ипотекийн зээл олгож эхлэхээр төлөвлөөд байгаа аж.

Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлж буйгаар ирэх сарын 1-нээс эхлэн батлагдсан журмын дагуу иргэд бага хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр ипотекийн зээлд хамрагдаж эхлэх гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top