Манай улс өнгөрсөн хэдэн жил дотоодынхоо гурилын хэрэгцээг хангаж, иргэдийн гар дээр очих гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ харьцангуй хямд байлаа. Өнгөрсөн жил гэхэд 17 жил аваагүй их ургацаа авсан. Гэвч энэ жил улс орон даяар газар тариалангийн салбар уналтанд ороод байна. Монголын Үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооноос мэдээлж байгаагаар энэ жил манай улс ган, ганчигаас болж нийт ургацынхаа 80 хувийг алдсан гэх цочирдом мэдээг дуулгалаа. Өөрөөр хэлбэл ирэх өдрүүдэд гурил, буудайн үнэ өсөх нь. Өнгөрсөн жил их ургац авсан ч үүнийгээ улсын бодлогоор нөөцөлж аваагүй тул тариаланчид илүү гарсан буудайгаа спиртийн үйлдвэрт зараад дуусгажээ. Спиртын үйлдвэрүүдэд 60-70 мянган тонн буудай зарсан бол Тариаланг дэмжих санд дөнгөж 30 мянган тонн буудай байгаа аж. Үйлдвэрүүд тариаланчдын энэ хүнд байдлыг мэдэж байгаа тул эхнээсээ гаднаас түүхий эд авч эхлээд байгаа аж.
Харин манайхтай адил ган, ганчигт нэрвэгдээд байгаа хөрш ОХУ, БНХАУ ургацынхаа дөнгөж 20-25 хувийг алджээ. Манай 80 хувийн алдагдалтай харьцуулбал бараг л юу ч биш. Тариаланчдын хэлж байгаагаар салбарын яаманд энэ жил ган болох мөчлөгтэй тул буудай нөөцлөх, үүл буудаж бороо оруулах асуудалд анхаарал хандуулахыг олон дахин сануулсан ч дарга нар дүлий оргисоор ийм байдалд хүргэсэн гэнэ. Тухайлбал энэ жил үүл буудах сумныхаа ихэнхийг Дорнодын түймэрт хэрэглэсэн. Үлдсэн сумаа тариалангийн талбайд хэрэглэсэн ч төрийн халаа сэлгээнээс болж ямар ч үр дүнгүй болжээ. Тодруулбал өмнө нь үүл будаж байсан албан хаагчдыг халж, шинэ хүмүүс авчирсан, тэд нар нь Төв аймагт бороо оруулах гээд Улаанбаатарт хур буулгачих жишээний хүмүүс аж.
“Газар тариалан” холбооны УЗ-ын гишүүн Б.Эрдэнэбат “Бодит байдал дээр үнэхээр хүнд байгаа. Сэргэх найдвар байхгүй. Тариаланчид болон холбооныхон яаманд өвөлжингөө хэлсэн. Тодорхой төсөв тавиач, үүлэнд нөлөөлөх буу, сумаа эртхэн бэлдэж нөөцлөөч, сүүлийн зургаа долоон жил сайхан ургац авлаа, мөчлөгтэй учраас энэ жил ган болно гэж өчнөөн сануулсан. Гэвч яам дорвитой арга хэмжээ аваагүй. Маш хариуцлагагүй хандсан. Төсөв мөнгө хэцүү гэсээр байгаад таарсан” гэжээ.
Ийнхүү салбараа “андуурч” суусан Б.Бурмаа сайдын бодлого дутаж, доорх хүмүүсийнх нь ажлаа хийх сэтгэл дутсанаас ирэх жил бид илүү өндөр үнээр гурил, талхаа худалдаж авах гэж байна. Цаана нь бас газар тариалан эрхлэгчдийн бизнес ч уналтанд орж эхэллээ. Хожимдсон ч гэсэн бүр даамжрахаас нь өмнө арга хэмжээ аваасай.
Сэтгэгдэл ( 13 )
Urgach alduulaj henii busnes tchechehlkhed Russia budaa oruulaj irj ulsuglun mongolchuudin hodoodon Dr togolkhod bna
ХӨӨШ ТЭР БУРМАА ХЭН Ч БАЙСАН ДЭЭШЭЭ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ ҮХДЭЛҮҮД РҮҮ ХАРААД ХЭРЭГГҮЙ. ГУРИЛАА ТАРЬЖ ЧАДАХГҮЙ БОЛ ИДХЭЭ БОЛИЧИХ, МӨЧЛӨГИЙ НЬ МЭДДЭГ ЮМ БОЛ ТАРИХГҮЙ БАЙХГҮЙ ЯАСИЙН, ГУРИЛ БУДААНЫ ҮНИЙГ СЕНСААЦЛААД ӨСГӨӨД БАЙГАА СЭТГҮҮЛЧДЭД ШОРОНД ХАТАА
Songogchdiin bolovsroloo yariad suuval barav chadah ymaa l hiih heregtei sanagdah ym
УТ-өөр бөөлжиж дасчихаад ажил мэдэхгүй, олон жил тэнгэр харж”амаар бурсаар, хэрүүл хийсээр ард түмэн л хохирч байна. Нэг хэсгээ ийм байдалд оруулж ялалтын манлайд гардаг чин МАН,МАХН-ын л угшил шүү дээ_Хүний хүн болж оргонсон Энхэ баярыгаа сайн эргэнж тойрч яриа хөөрөө болгон нууцаа- ард түмнээ сайн муулж хөрөнгө оруулахаа л бодож байгаа нэг хэсэг суугаад инээж байгаа байлгүй дээ???
АН-ын засагт хууль мөрдөх, ядаж маргаашийг харсан бодлого боловсруулаад хэрэгүүлэх чадвар даанч алга даа.
GURILYN BIZNES ERKHELDEG KHUMUUSIIN KHIIJI BAIGAA KHUDLAA SURTALCHILGAA . UNEE NEMEKH SAIKHAN SHALTAG , URGATS ZUGEER SAIN BAIGAA
8-X ан- монголыг бүрэн дампуурууллаа.
Ygaasaa ene AN ene ZG n said gej yu ch medehkgyi ter bii bolno geed bson abgaigaas l ard tumen ulam yduurch idehk, gyril ch ugyi bolohk ni Hkuns hkedee aj yamniihkantai rad tumen hkar ga tootsno shuu...Arai denduu umaa
ус усалгааны систем байдаггүй юм уу тариаланг бороонд найдаж хийж байгаа юм биш биз дээ