Жил бүрийн өдийд шинэ ургацын ногоо гарчихсан иргэд хаа таарсан газраасаа эх орныхоо хөрсөнд ургасан шинэ ногоог боломжийн үнээр худалдан авдаг байсан. Харин энэ жилийн хувьд шинэ ногоо ховор байгаа гэнэ. Түүнчлэн, үнийн хувьд өндөр байна хэмээн хэрэглэгчид "халаглаж" байна.
Тодруулбал, Бөмбөгөр, Дэнжийн 1000 худалдааны төвүүд, зарим хүнсний дэлгүүрүүдэд нэг кг шинэ ургацын монгол төмс 1700-2500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин бусад ногооны хувьд байцаа нэг кг нь 2500-2800, манжин 2300-2500, сонгино 1200-1500, төл сонгино 3300-3500, лууван 1300-1500 төгрөгөөр зарагдаж байна.
Шинэ ургацын ногооны үнэ ийн өндөр байгаа болон эрэлт их байгаагаас үүдэн урд хөршөөс орж ирдэг ногооны үнэ ч энэ жил өндөр байгаа юм. Тодруулбал захууд дээр нэг кг Голланд үрийн хужаа төмс 1000-1200 төгрөг байгаа бол хүнсний дэлгүүрүүдэд 1300-1500 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )