Засгийн газрын өр 13.7 их наяд төгрөгт хүрчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 28

Засгийн газрын өр нэрлэсэн дүнгээр 13.7 их наяд төгрөгт хүрсэн талаар Сангийн яамнаас мэдээллээ. Үүний 9.9 их наяд нь гадаад өр, 3.7 их наяд төгрөг нь дотоодын бондын өр юм байна.

Энэхүү өрийн ихэнхийг өмнөх Засгийн газар буюу Н.Алтанхуяг тавьсан ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй шинэ Засгийн газар нэмж өр тавьсаар байна.

Жишээлбэл, Ч.Сайханбилэгийн Засгийн газар зөвхөн өнгөрөгч тавдугаар сараас хойш л гэхэд 2.7 их наяд төгрөгийн өр тавьжээ.

Энэ өрийг Засгийн газрын өнгөрөгч зургадугаар сард гаргасан нэг тэрбум юань буюу 169 сая ам.доллартай тэнцэх бонд болон олон улсын байгууллагуудаас 164 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл бүрдүүлж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.106.164) 2015 оны 07 сарын 28

Өр тавилгүйгээр босгоод ирдэг юм бол чи өөрөө ард түмнийхээ өмнө гараад ирэх чинь яаасан балай бэ? ”Хавдар дээр нам” гэдэг шиг аль намыг үгийг дамжуулж мөнгө олж хэрүүл өдөөх гээд уралдаад байгаа ”Ам” бэ? Иймэхрүү нийтлэлийг л ”Хов” гэдэг юм даа?? Зарим үед ч торгуулах ч багдах л байх шүү??? Ингэж яс хаях чинь ”Сэтгүүлч” хүний зан биш л байлтай..за за яаж хоолныхоо бор юм олох нь чиний арга байлгүй дээ....???

0  |  0
Top