Орост газрын тосны үнэ “шалдаа бууж” байхад манайд яагаад буухгүй байна

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 29

ОХУ-д газрын тосны үнэ хурдацтай бууж байгааг тус улсын амтай болгон ярьж байна. Бүр ОХУ-ын газрын тосны ертөнцөд хараар тэмдэглэгдэн үлдсэн 1986 оны байдал, түүнээс ч дордож болзошгүйг тус улсын урдаа тэргүүлэх эдийн засагчид хэлж, ярьсаар байна. 1986 оны ОХУ-ын газрын тосны салбар хамгийн хүнд үедээ очиж, 1 торх /160 орчим литр/ газрын тос 10 ам.долларт хүрчээ. Харин түүнээс хойш тогтмол өссөөр 1 торх газрын тос өдгөө дэлхийн зах зээлд дунджаар 100 ам.доллараар хэмжигдэх болов.

Гэсэн ч сүүлийн жилүүдэд газрын тосны үнэ дэлхийн зах зээлд буурч байна. Ялангуяа АНУ, Европын холбооны эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас ОХУ-д газрын тосны үнэ сүүлинй гурван жилийн дотор огцом буурсаар байна. Харин дотоодын шатахууныхаа 98 хувийг ОХУ-аас авдаг манайд яагаад газрын тосны үнэ буурахгүй, харин ч өсөх хандлагатай байна вэ. ОХУ-д газрын тосны үнэ асар хурдан бууж, экспортын хоригийн улмаас илүүдэл газар тос ихтэй болж байна. Тиймээс манайхан ядаж л үнэ хямд дээр нь ахиухан шиг нөөцлөөд авах хэрэгтэй болов уу.  


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Pee(103.229.123.179) 2015 оны 07 сарын 29

oligopol zah zeeltei business shdee

0  |  0
зочин(202.21.124.17) 2015 оны 07 сарын 29

Зөрүүнээс нь төрд байгаа нөхдүүд идэж хагарах гэж байгаа байлгүй дээ

0  |  0
Top