БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн бүртгэл ирэх лхагва гарагт эхэлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 02

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл наймдугаар сарын 5-нд буюу ирэх лхагва гарагт эхэлж гурав хоног үргэлжилнэ.

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд болох энэхүү бүртгэлд хамрагдах иргэд 18-39 насны буюу 1975 оны наймдугаар сарын 6-ноос 1997 оны наймдугаар сарын 5-ний хооронд төрсөн, хорих ял эдэлж байгаагүй байх ёстой.

Мөн Солонгосоос албадан гараагүй буюу албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй, БНСУ-д ажиллаж байгаад оршин суух хугацаандаа багтаж сайн дураараа нутаг буцаж ирсэн байх /2010.01.01-нээс хойш ирсэн иргэд/, Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй зэрэг шалгуур хангах ёстой аж.

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцсан, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авах юм байна.

БНСУ-ын гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу тус улсад ажиллах хүсэлтэй иргэд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн байх ёстой аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hun(182.160.38.238) 2015 оны 08 сарын 12

medeellee ungursun hoino ni tabih ym teneg ch ym shig

0  |  0
DARVIN(202.55.180.8) 2015 оны 08 сарын 03

MANAI TOR ZACAG GEJ BURUU BODLOGOOR YBAAD BAINA XODOLMORIIN CHADBARTAI XUMUUCEE COLONGOCT BOOLIIN AJEL XIILGEED TEGEED BUTSAJ IREXDEE XUND OBCHINTEI IRJ BAIGAA SHUU DEE ER NI GADNIIXAN XOGJIJ BUI ORNUUDAD IIM LL BODLOGO YBUULDAG

0  |  0
Top