Монгол Улсад талархах ёстой Жастин Капла Монголыг муулж сууна

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 05

Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан гаднын олон этгээдүүдийн нэг нь Жастин Капла гэгч АНУ-ын иргэн. Хууль, хяналтынхны аманд одоо ч зальжин эр хэмээн яригддаг Жастин Капла гэгч “Саусгоби Сэндс” компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсад төлөх ёстой 35 тэрбум төгрөгийг завшсан.

Ингэхдээ тэрбээр тус компанид санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин Улсын иргэн Кристобал Дэвид болон санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин Улсын иргэн Хиларион Кажуком нартай нийлж татварын хуурамч баримт бүрдүүлэн дээрх мөнгийг завшжээ.

Амташсан хэрээ 13 дахидгийн үлгэрээр Кристобал Дэвид, Хиларион Кажуком нар Жастин Капла уруу татсан уу аль ямартай ч тэд өмнөх удирдлагуудтайгаа нийлж орлогын тайлангаа зориудаар бууруулж улсад мөн л 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулж байсан аж. Тэд энэ хэрэгтээ анхан шатны шүүхээс 5 жил 6 сараас 5 жил 10 сарын хорих ял чанга дэглэмтэй хорих ангид эдлэх шийтгэл сонссон. Үүнээс Жастин Капла, Кристобал Дэвид нар 5 жил 10 сарын хорих ял, Хиларион Кажуком 5 жил 6 сарын хорих ял сонссон. Мөн 35 тэрбум төгрөг идсэн тэднээс тус бүр 1 сая төгрөгийн эд хөрөнгө хураан авсан юм. Гайхалтай юм шүү.

Гэсэн ч тэд Ерөнхийлөгчөөр уучлалаар суллагдаж нутаг буцацгаасан. Мэдээж тэдний хулгайлсан 35 тэрбум төгрөгийг Монгол Улс тэднээс олж авч чадаагүй. Харин тэднийг хариуцагч “Саусгоби Сэндс” компаниас гаргуулахаар болсон юм. Түүнчлэн дээрх мөнгийн ихэнхийг Жастин Капла авсан нь эргэлзээгүй юм. Овжин, зальжин байдлаараа Монгол Улсыг шантаажилж байгаад суллагдаж чадсан Жастин Капла Монгол Улсад талархаж, хулгайлсан мөнгөө чимээгүй үрж явах ёстой ч Монгол Улсыг харин муулсан шигээ сууна.

Мөнгөтэй хүн луувангаа иднэ үү лаагаа иднэ үү хамаагүй гэдэг ч Монгол Улсаас хулгайлсан мөнгөө Монгол Улсын эсрэг ашиглан басхүү, АНУ-ын Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар барьцаалан байж суллагдсан түүнийг зальжин гэхээс өөр яах уу. Цагдан хорих 461 дүгээр ангиас Америк дахь гэр бүлийнхэндээ захиа бичиж, “Skype”-аар өмгөөлөгч, сэтгүүлч зэрэг хүмүүстээ холбогдож “Time”, “Reuters” зэрэг нэр хүндтэй агентлагуудаар өөрийнхөө тухай мэдээлүүлж цаашлаад АНУ-ын Төрийн Департамент дахь Миннесота мужийн сенатчдыг Монголд хандсан үг хэлүүлж чадсан. Өөрийгөө суллуулахын тулд төрийн албаны зарим нөхөд болон Монголд ажилладаг англи хэлний редактор хийдэг гадаад сэтгүүлчдийг ашигласан гэж байгаа. 

Энэ бүхний эцэст Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгах уу. Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу” хэмээн хэлэн байж буруу харж уйлж зөв харж инээж сулласан даа. Цаашлаад Жастин Капла гэгч Монгол Улсаас гарч явахыг хориглосон шийдвэрийг Ерөнхийлөгчөөр цуцлуулан байж, бараг л баахан жаалж байгаад  Миннесотагийн Сент-Поль хотын нисэх буудалд баатар шиг бууж харагдсан. Гавьяа байгуулаад ирсэн хүнийг угтдаг шиг түүнийг гэр бүл, найз нөхөд, сэтгүүлчдээс бүрдсэн хүмүүс угтаж авсан. 

Халзан толгойдоо жаахан мэдлэгээс өөр юмгүй ирсэн тэрбээр бусад нөхдүүдийн адил Монгол Улсаас юм юмтай болоод буцсан. Олон тэрбум төгрөг, Солонго хэмээх Монгол эхнэртэй болсон тэрбээр өдгөө  2 хүүхэдтэй. Өнгөрөгч 1 сард нутаг буцсан тэрбээр одоо Солонго эхнэр, Ийгл /Eagle/ хэмээх хүү, Эвелин /Evelyn/ хэмээх охинтойгоо “Мянган нуурын газар” /Миннесота мужийг Америкийн иргэд албан бусаар ингэж нэрлэдэг/-таа аз жаргалтайгаа амьдарч буйгаа гайхан ярьжээ. Түүний эхнэрээс гадна хоёр хүүхэд нь Монгол Улсын иргэншилтэй. Миннесота мужийн Элк гол /Elk River/ хотод гэр бүл, найз нөхөддөө цаг зарцуулж, тэдний хийх гэж байгаа зүйл тусалсан шигээ амьдарч байгаа амьдралынхаа талаар тэрбээр орон нутгийнхаа FOX9.com сайтад мэдээлж, басхүү Монгол Улсыг муулаад авав.

Олон тэрбум төгрөг идээд зогсохгүй гурван ч удаагийн нэмэлт мөрдөн байцаалтын эцэст хэргээ хүлээж Монгол Улсын хууль, хяналтынхныг басамжилсан тэрбээр Цагдан хорих 461 дүгээр анги буюу хуучнаар Ганц худагт хэдхэн хоног хоригдсон ч Монгол Улсын шоронгийн нөхцөл байдлын зах зухыг гадарлахтай болсон тэрбээр ингэж ярьжээ. Хааш хаашаа 12 фут /фут буюу алхам нь 30 см-тэй тэнцдэг бөгөөд 12 фут нь 3,6 метр урт юм/ урт өрөөнд өдрийг сууж, зогсох зэргээр өнгөрөөж, чанар муутай хоолоор голоо зогоож нэлээд хэдэн кг туржээ. Мөн 7 хоногт хоёр удаа 20 минутаар гадаа гарч цэвэр агаар амьсгалж байсан гэжээ.

Аливаа улсын хөгжил, удирдлагуудынх нь сэтгэхүйг шоронгийнх нь нөхцөлөөс хар гэдэг үг байдаг. Юутай ч, Монгол Улс ямаршуу түвшинд явж байгааг Жастин Капла харин ч нэг сурталчлаад өгөв.  

Э.Төгс

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dabga(202.55.180.8) 2015 оны 08 сарын 05

ene noxor 35 terbum togrogo amerkiin xulgaichid aldchixaad baixad uvndaa omoorood baigaa amitan be amerkiin taliig barimtlagch

0  |  0
huyag(178.192.168.128) 2015 оны 08 сарын 05

hudlaa medeelel bnaa.. ideegui kompaniih n buruu shuudee.. uursduu yumaa hiij chaddag bolood hun bitgii gadnaas avchraacheee

0  |  0
dabga(202.55.180.8) 2015 оны 08 сарын 05

Manaid baigaa amerikchuud diilenx ni iim xumuuc baigaa shuu dee gadniixan xogjij bui ornuudiig shulj moljix gej boddog mon Mongold angel xeliig zaax zorilogo ni Mongol bish amerik cetgelgeetei shunaliin garuudiig beltgex gej baigaa baix bucad ornuud angel xeliig neg ix ontsgoildoggui um bilee xarinch coloniin xel geed uzdeggui um bilee

0  |  0
zooz(122.201.31.58) 2015 оны 08 сарын 05

35 terbum gedeg bol manai huuliin tsoorhoi.eronhiilogch hereg hiigeegui huniig heregten bolgochihood bantsandaa l sullaa bizdee

0  |  0
Нямаа(103.229.120.42) 2015 оны 08 сарын 05

Жастин Капла хэрэвмкомпанийнхаа мөнгийг идсэн юм бол ЭсЖиЭс--ийн хувьцаа эзэмшигчид, Америк Канад эзэд нь түүний эсрэг гомдол гаргаж хохирлоо төлүүлэх ёстой. Тийм гомдол гараагүйг бодоход энэ мэдээг бичсэн сэтгүүлч худлаа гүтгэж хардаж байгаа байхаа

0  |  0
чааваас(66.249.84.184) 2015 оны 08 сарын 05

Ардчилсан нам шалдир банди 2 адилхан

0  |  0
Монгол(202.131.235.130) 2015 оны 08 сарын 05

Бөөн өртэй байж авлагаа авахгүй, улсаа бодсон хүн улсад өртэй хүнийг өршөөх нь АРДЧИЛАЛ Л ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ

0  |  0
Bi(150.129.143.153) 2015 оны 08 сарын 05

Tur zasgiin yalzral

0  |  0
Top