Оюутны сургалтын төлбөр нэмсэн шалтгаанаа тайлбарлахыг хүсэв

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 10

Жил бүр маргаан дагуулдаг оюутны сургалтын төлбөрийн асуудал энэ жил ч мөн дахин асуудал болж байна. Иймээс Монголын Оюутны Холбоо /МОХ/-ны зүгээс сургалтын төлбөрийн хэт нэмэгдлийн талаар дараахь байр суурийг холбогдох их дээд сургуулиудад хаяглажээ.


Үүнд:
1. Их дээд сургуулийн удирдлагууд Оюутны сургалтын төлбөрийг нэмэх болсон үндэслэл, шалтгааныг тодорхой танилцуулж оюутан, эцэг эхчүүдэд тайлбарлах

2. Сургалтын төлбөр хэрхэн юунд зарцуулагдаж буйг өөрийн сургуулийн цахим хуудсанд яаралтай байршуулах

3. 1-р курсэд элсэн орж буй оюутан төгсөх курс хүртэлээ хэдэн төгрөгний төлбөр төлөхөө сургуулийн захиргаатай гэрээ байгуулж тогтож хэвших

4. Их, Дээд сургуулийн УЗ-дийг дахин яаралтай хуралдуулж сургалтын төлбөрийн асуудлийг дахин хэлэлцэж шийдвэрлэх

5. Сургууль дан ганц оюутны сургалтын төлбөрөөр санхүүжилтээ бүрдүүлдэг энэ "гажиг" тогтолцоог өөрчилж шинэчлэх. Төсвөө бүрдүүлэх өөр эх үүсвэртэй болох гэсэн байр суурьтай байгаагаа МОХ мэдэгдлээ.

Хэрвээ дээрх шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд МОХ-ны зүгээс оюутан суралцагчдын хамт эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулна гэв.

Энэ жил МУИС төлбөрөө нэмснээс 1 дүгээр курсын төлбөрөө даруй 40 хувиар нэмсэн нь хүүхдээ оюутан болгох гэсэн, ялангуяа МУИС-т оруулах гэсэн эцэг эхчүүд хүнд цохилт болсон. Угаасаа хүнд цохилтод орсон, өмнөх жилийн сургалтын зээлээ бүтэн жил төлөөд дуусаагүй байгаа эцэг эхчүүдэд энэ жил дахин өр тавихаас өөр сонголт үлдсэнгүй.

Ер нь МУИС гэж Монгол Улсын Их Сургууль гэсэн улсын нэр барьж, монополь байдлаа ашиглан төлбөрөө нэмсэн сүржин нэр, даржин сургалттай сургууль жил бүр ёс юм шиг төлбөрөө нэмж, үүнийг нь бусад сургууль дуурайж төлбөрөө нэмсээр удлаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(112.72.15.203) 2015 оны 08 сарын 13

Энэ өдрийн мэнд: Арай хэтэрхий байна.Оюутны төлбөрөөр санхүүждаг гажиг тогтолцоогоо болиоч ээ.Оюутны төлбөр битгий хэл оройныхоо хоолны мөнгийг олох гэж зовж байхад оюутны төлбөрын мөнгө нэмээд байх юм.1-р курсийн оюутны төлбөр арай дэндүү нэмэгдсэн байна.Яаж хүүхэд ээ сургах вэ?

0  |  0
darvin(202.55.180.8) 2015 оны 08 сарын 10

oligtoi medleg olgoj chadaj baigaa umuu jil bur curgaltiin unee nemeed dald ediin zacagiig ix curguuliin udirdlaguud zoxion baiguulj baigaa biz ouvtand cain medleg chadbar olgoj chadaxgui deer ouvtan togcood ajel oldoxgui altiig abaad abdriig ni xaydagiin ulger biz dee bolimoor um olon ulciin standartiig togtoomoor um nogoo bolovcrol shinjlex uxaanii calbariig xariutscan caid xaana ybaa um ajelaa medexgui deer xiix conirxolgui xubiin erx ashigiin conirxoltoi iim l baidal urgeljojlj baina

0  |  0
Top