Монгол Улсын Их Сургууль /МУИС/-ийн удирдлагууд жил бүр ёс юм шиг төлбөрөө нэмдгийн адилаар энэ хичээлийн жилд ч мөн төлбөрөө нэмж байгаагаа дуулгав. Гэхдээ энэ жил олон жилийн дунджаас илүү нэмж, эдийн засгийн хямрал нүүрлэчихээд байхад 1 дүгээр курсынхаа төлбөрийг даруй 40 хувиар нэмж огцомдсон. Оюутан залуусын бухимдал, Монголын Оюутны Холбооны шаардлагыг үеийн үе үл тоож ирсэн МУИС ингээд ханасангүй оюутны дотуур байрныхаа төлбөрийг 60 хувиар нэмж, хамгийн өндөр хувиар нэмсэн ашиг сонирхолдоо дийлдсэн байгууллагаар тодров.
Ийнхүү хоёр чиглэлээр төлбөрөө 100 хувь нэмж Монгол Улсад анхны шинэ дээд амжилт тогтоож байна. Угтаа бол боловсрол эзэмших ганцхан үйлчилгээ авах оюутан 100 хувь нэмэгдсэн төлбөр төлөхөөр болоод байна. Дэлхийн хаана ч нэг үйлчилгээний төлбөрийг 100 хувь нэмсэн тохиолдол байхгүй. Харин манайд боловсрол олгохын хажуугаар дотуур байрны бизнес эрхэлж, боловсрол олгох үйлчилгээнээс дотуур байрыг салангид болгож нэг үйлчилгээний үнийг хоёр чиглэлээр 100 хувь нэмж, дэлхийн хаана ч байхгүй анти-амжилт тогтоож байна. Нөгөө талаас иргэдийнхээ амьжиргааг тооцоолохгүй Харвард шиг төлбөртэй болгоно хэмээн ам уралдуулан ярьдаг МУИС-ын удирдлагууд ирэх жилүүдэд ч мөн төлбөрөө энэ мэт нэмсээр, нэмсээр байх бололтой.
Сэтгэгдэл ( 1 )
оюутны дотуур байрны төлбөр hed bolson yum be?medeh hun bna uu?