Ядуу хүнээр битгий төр бариул ба юм үзээгүй хүн идэж ханахгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 12

Эрт цагт “Ядуу хүнээр битгий төр бариул, язгууртан хүнээр төр бариул” гэдэг байж. Ядуу хоосон хүн түүнийгээ дагаад юм үзээгүй байдаг ба ийм хүмүүс хэзээ ч идэж ууж ханахгүй. Үүнтэй адил зүйл өнгөрсөн хэдэн жилд Монгол Улсад өрнөж, сүүлийн 20 жилд тавиагүй өрийг 3-хан жилд тавьж, их өрөө тэглэлээ хэмээн баярлаж дуусаагүй ард түмэнд дахиад нэг шинэ өр тавив. Аман дээрээ ард түмэн өрөнд орохгүй хэмээн амалж байгаа ч ард нь хэрхэн салгах аргаа сэдэж сууна. Сонгууль ойртохын хэрээр ам, ажил нь зөрөх болсон Ардчилсан намынхан ард түмнээс 10, 10 сая төгрөг хурааж дээрх өрөө төлөхөөр санаархаж байсан. Зуслангийн айл өрх бүрийн цахилгааны эрхийг 10 сая төгрөгөөр олгодог болохоор зэхэж хэлэлцсэн удаатай.

Ингээд болоогүй сонгууль дөхөхөөр шизо нь хөдөлдөг АН цавуудын хэдэн нөхөд өнгөрөгч сонгуулийн өмнөхөн ард түмэнд таалагдахын тулд “Бага насны хүүхэд хүчиндсэн хүнийг тайган болгох” хуулийн төсөл сэдээд явж байв. Насанд хүрээгүй хүүхдэд хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ хангасан хүнийг энэнээс өөрөөр шийтгэх санаа олдсонгүй юу. Ийм хүмүүсийг үнэхээр хүнд шийтгэх нь зүй ёсны хэрэг. Бүх насаар нь хорих юм уу бүх насаар нь шоронд хүнд ажил хийлгэнгээ цалинг нь хохирсон охинд олгож, бага ч болов сэтгэлийг нь тайтгаруулах гэх мэт шийтгэлийн олон шинэ санаа сэдэж болмоор.

Харин хэн нэгэн хааны хянаж чаддаггүй эмсээ хамгаалахын тулд эрчүүдийг тайган болгож байсан эртний бурангуй ёсоор шийтгэх нь орчин цагийн, тэгээд Ардчилсан оронд даан ч таарахгүй. Энэ мэт ард түмэнд таалагдах гэж тархийг нь угаах арга сэддэг АН цавууд улстөрийн ертөнц дэх “АН засаг барьж байх үед АН МАН хоёр АНМАН /ана мана/ үзэлцэнэ” гэдэг  ёгөөдлийг саяхан баталж орхив. МАН-ыг зургааны сайдыг хөөж, гарч ирсэн зургаан суудал дээр ан цав үүстлээ алалцаж буй АН-ынхан хэзээний л сонгууль дөхөхөөр өвчигнөдөг зантай.

Харин өнгөрсөн 3 жилийн хугацаанд Монгол Улсыг гадаад өрийг ДНБ-ийнхээ 40 хувиас хэтрүүлэхгүй байх зарчмыг уландаа гишгэж ажил хийх нэрийдлээр асар мөнгө босгож түүнийгээ завшсан АН-ынхан одоо дэлхийн хаана ч байхгүй эдийн засгийн өршөөлийн хууль гэгчийг баталж сууна. Энэ хуулиар авлига авч, улсын мөнгө завшсан этгээдүүдэд өршөөл үзүүлж, шоронд хоригдсоныг нь суллаж, шоронд орох аюулд тулгарсан үед ашиглаж аврах юм байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ийм хууль баталсан АН-ынханд хандаж “Бондын асар мөнгийг тараагаад араас нь дарга нарыг өршөөх хууль гаргаж болох юмуу” гэж асуусан. Бондын асар их мөнгө идэж уусан нөхдүүд ирэх сонгуулиар гарахгүй бол асуудалд орно гэдэг нь тодорхой. Тэгээд ч ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан тушаалд очсоныхоо дараа авлигын хэргээр эксээ яллаж, улстөрийн хүрээнийнхний хэлснээр үерийн даланг сэтэлсэн. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярыг авлигын хэргээр барьж хорьж, Монгол Улсад анх удаа ийм жишиг тогтоосон юм байх. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг шиг энэ жишиг нь АН-ынханд оногдож мэдэх тул дэлхийн хаана ч байхгүй эдийн засгийн өршөөлийн хууль яаран сандран баталж байна.

Үүнээс өмнө ард түмнээс 10, 10 саяыг хураах гээд чадалгүй, нийслэл хотын татвар гэхчлэн янз бүрийн татвар, татаас, төлбөр, хураамж бий болгон, байгаа хэдийг нь нэмж мөнгө олох гэсэн ч арай л их мөнгө идсэн учир адаг суулд нь дэлхийн аль ч оронд байхгүй эдийн засгийн өршөөлийн хууль гэгчийг санаачиллаа. Хямрал нүүрлэчихээд байгаа юм уу гэж ярьж явсан “ёроолгүй сав” АН ард түмнийнхээ халаасыг тэмтрээд, тэмтрээд юм гарахгүйг одоо л нэг ухаарч арьсаа хамгаалах хууль хаалттай хаалганы цаана хэлэлцэж баталлаа.      

Э.Төгс

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baatar(112.72.13.64) 2015 оны 08 сарын 16

xutsaad uliad baigaarai Togs guai

0  |  0
darvin(202.55.180.8) 2015 оны 08 сарын 14

mongo tsagaan nud ulaan gej ug baidag baixaa gexdee ooriin xodolmorooroo bayn bolcon xun shunaltai xereguu uguiee xend ch bayn bolox bolomj baidag xarin xylbar muu argaar bayn bolox xuceltei xumuuc baidag ter xumuuc tiim ch udaan jargaltai baixgui ter tucmaa erx medlee urbuulan ashiglagchid bol cuncee cetgelee mongonii chotgort xudaldacan baidag ter chogor ni targalaad irxeeree mangac boldog mangaciig burxan daruulxaar baataruudiig ybuuldag ulger baidag um ter ulger bodit bolj xubirdag umdaa etset unen ylg xudal xuurmag cono

0  |  0
saraa(103.229.123.70) 2015 оны 08 сарын 13

hun mungu yzeh tusamaa ulam chunal huduldiimdaa

0  |  0
darvin(202.55.180.8) 2015 оны 08 сарын 13

Ardchilliig mushgin guibuulj anarxizm bolgood ulc ornii erx ashgiig xoish tabij baina yagaad iim baigaa shaltgaan ni feodliin cetgelgeeneec calaagui baigaatai neg talaar xolbootoi nogoo talaar nam ebcel frakts geed xogiin ner tomieotoi bair cuurini toloo temtseldexeec oor um alga undcen xuuliig Mongol ulciin erx ashigiig xangax xuulitai bolomoor baigaag xaraxad undcen xuulid dutuu buruu zuil nileed ix baigaatai xolbootoi yaribal masgh ix acuudal baina

0  |  0
иргэн(202.21.106.151) 2015 оны 08 сарын 12

тайган болгох хууль ч хэрэгтэй , авлигач, хулгайч худалчууд,улс орноо дээрэмдэгчид, төрөөс төрсөн тэрбумтнуудыг маш олон жилээр төрийн ажилд оролцуулахгүй, хохирлыг нөхөн төлүүлж , хөрөнгийг хураах онцгой ял эдлүүлэх хууль хэрэгтэй

0  |  0
Zochin(43.242.243.123) 2015 оны 08 сарын 12

Za za tegeed ylsiin mungiig ideed bayjsan hymyys eeljleed tur bariad bid yadyyraad ygaasaa yadyy baisan geed dyysah ium baina l daa.Nuguu tugssun syrgyyli eh oronch yzel itgel ynemshil baihgyi zuvhun mungutei bayan hyn alban tyshaaltai yavah ium baina l daa.

0  |  0
Зочин(122.201.27.244) 2015 оны 08 сарын 12

Энэ төрийн яамдуудыг самардгаа л болимоор юм. Бүх шинээр томилогдсон сайдууд тэнд ажиллаж байгаа хүмүүсийг өөрийнхөө таалалд нийцүүлж сольдог жишиг тогтлоо доо. ОЮУНХОРОЛ, ЦОЛМОН сайдуудын ямар ичмээр юм хийснийг дотор нь ажиллаж байгаа хүмүүс нь итгэмээргүй л юм ярих юм

0  |  0
Иргэн(180.149.78.20) 2015 оны 08 сарын 12

Ноён ардчилсан ерөнхийлөгч хориг тавихгүй тэнэгтэх вий дээ.

0  |  0
Blabla(27.123.214.113) 2015 оны 08 сарын 12

Surtei haltaruud vee cuglaad bosj chadahgui hudlaa pc-nii caana hucaad bhiin

0  |  0
Зочин(150.129.142.169) 2015 оны 08 сарын 12

дордуулсан 7 өөрчлөлтийг хийсэн энхбаяр элбэгээ гончигоо нар одоо энэ төрөө ямар болгосоноо харж бна уу? луйварчид дээрэмчидийн үүр уурхай болсон уих зг намуудыг татан буулгая. :-bd

0  |  0
ааа(202.72.246.106) 2015 оны 08 сарын 12

Ард түмэн үүнийг нь зүгээр хараад суугаад байгаа болохоор дураараа юм хийж байгаа ш дээ хохьчинэ гээд сууж байхаас даа

0  |  0
iiiii(112.72.13.127) 2015 оны 08 сарын 12

Odoogiin bayachuud n bugd hulgaich,luivarchid,bas l ijilhen ,icheechee

0  |  0
2015(150.129.142.169) 2015 оны 08 сарын 12

ан- гарсаар нэмэгдээгүй юм байхгүй. цахилгаан ус халаалт бүрд суурь үнэ гэх мэтийг авдаг болсон. 12 онд тоолууртай айлуудаас задгайгаар авна гээд 3 сар мөнгийг нь авсан. аан- с хогны мөнгө дор хаяж 8 нэрийн дэлгүүр сарын 60 мянгыг авч бна. хорооны дарга нь цагаан сар шинэ жилээр айл хэсээд бэлэг цуглуулаад явчихна. үзээгүй юмаа үзээд л бна. X_X :-t ~X( :-q

0  |  0
зочин(202.21.106.162) 2015 оны 08 сарын 12

хэний захиалгаар халхавч хийгээд байгаа нь ойлгомжтой.хувьчлал нэрээр Монголын Сүлжмэлийг1-р үйлдвэрийг идсэн Ж.Энхбаярын хэлэх хийх хоёр ижил-тэр бол юу ч хэлнэ.. МАН-аас угшилтай МАХН-ын хулхинууд та нар л эхнээс нь завааруулаад холь хутгаад одоо өөрсдийгөө л хэлээд байх шигээ???

0  |  0
Top