Орон сууцны үнэ 10.2 хувиар буурчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 13

Орон сууцны үнийн индекс өмнөх оны мөн үеийнхээс 10.2 хувиар, энэ оны зургадугаар сараас 1.5 хувиар буурсан талаар Тэнхлэг зууч компаниас мэдээллээ.

Тус компани Монголбанкны захиалгаар Улаанбаатар хотын орон сууцны үнийн индексийн судалгааг гаргажээ. Уг садалгаанд 1403 шинэ, 3454 хуучин орон сууц хамруулжээ. Судалгаанаас үзэхэд шинэ орон сууны үнэ энэ оны эхний байдлаас 1.4, өмнөх сараас 2.3 хувиар буурсан бол хуучин оны үнийн индекс өмнөх сараас 1.1 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 12 хувиар буурсан хэмээн Тэнхлэг зууч компанийн Гүйцэтгэх захирал Б.Батзориг хэллээ.

Тэрбээр, Шинэ орон сууц метр кв 2.1 сая, хуучин орон сууц 2 сая төгрөгийн үнэтэй байна. Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан иргэд худалдан авах чадвар суларчээ. Үүнтэй холбоотой зах зээл дэх орон сууцны үнэ буурч байна. Тухайлбал, энэ онд орон сууцны борлуулалт 25 хувиар буурсан.

Зэх зээлд ойролцоогоор 67.5 мянган айлын орон сууц барихаар 470 гаруй төсөл хэрэгжиж байна. Үүнээс 48 мянган орон сууц захиалгаа авч байгаа. Мөн барилгын ажил зогссон төслийн тоо нэмэгдэж байгаа. Одоогийн байдлаар санхүүгийн бэрхшээлээс үүдэн 26 барилгын төсөл зогсонги байдалд орсон. Өмнөх оныхоос 3 дахин өссөн гэсэн үг.

Орон сууцны ипотекийн зээлийг 10 хувь болгохтой холбогдуулан үнэ өснө гэсэн таамаглал гарсан байна. 10 хувийн урьдчилгаатай зээлийг зөвхөн шинэ орон сууцанд олгоно. Тэгэхээр шинэ орон сууцны үнэ тогтворжино. Харин хуучин орон сууцны үнийн уналт үргэлжлэх магадлалтай гэж манай компани үзэж байгаа.

Ипотекийн зээл хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрсөн оны дөрөвдүгээр сард орон сууцны үнэ хамгийн өндөр өсөлттэй гарсан. 2013 оныхоос 30 хувиар өссөн. Одоототмол буурч байгаа” гэлээ.

Орон сууцны үнэ Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд байгаа аж. Сүхбаатар дүүрэгт орон сууцны дундаж үнэ 2.9 сая байгаа бол Сонгинохайрханд 1.6 сая төгрөгөөр борлуулж байна.

- See more at: http://www.unen.mn/content/52901.shtml?alias=economy#sthash.koJuJOWK.dpuf

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top