Намрын эхэн сар гарч шинэ ургацын ногоо ч худалдаанд гараад эхлэв. Нийслэл хотод хүнсний бүтээгдэхүүний хамгийн хямд худалдаа “Барс” захад байдгийг бид андахгүй.
Тэгвэл жилийн жилд тус захын хойхно талд буюу төмөр замын хуучны шар байшингуудын дунд шинэ ногооны худалдаа хамгийн түрүүнд гардаг уламжлал тогтоод удаж байна.
Уг газар нь хэдийгээр хүнсний ногооны талбай, худалдааны газар биш ч гэлээ энд тэндхийн ногоочид тэнд л цугларч өөрсдийн бүтээгдэхүүнээ борлуулдаг. Нийслэлчүүд бид ч үүнийг андахаа байсан билээ.
Ингээд уншигчдадаа тус газарт худалдаалагдаж буй шинэ ургацын ногоонууд ямар үнэтэй байгааг сурвалжлан хүргэж байна. Өнгөрсөн болон түүний өмнөх долоо хоногийнхыг бодвол шинэ ургацын ногооны үнэ буурчээ.
Учир нь хоёр долоо хоногийн өмнө шинэ ургацын төмс нэг кг нь 2000 төгрөг байсан. Харин өнгөрөгч долоо хоногт 1400 төгрөг байв. Тэгвэл өнөөдрийн байдлаар шинэ ургацын төмс нэг кг нь 1000-12000 төгрөг болж үнэ нь буурсан байна.
Энэ мэтчилэн шинэ ургацын ногооны үнэ өдрөөс өдөрт буурсаар байна. Энэ талаар ногоочид хэлэхдээ “Одоо ногоо хураалт ид явагдаж байна. Тэгэхээр есдүгээр сарыг хүртэл ногоочдын худалдаа улам л ихэснэ. Ногоочид тарьсан хэдээ борлуулах гэж өрсөлдөнө. Тэгэхээр ногооны үнэ энэ мэтээр л буурсаар 9 сартай золгох байх даа” гэж байв.
Угаас эл газарт худалдаалж буй шинэ ургацын ногоо бусад дэлгүүр, худалдааны төв захуудад худалдаалж буй ногоонуудаас хамаагүй хямд байсныг хэлэх хэрэгтэй байх. Тус газарт Төв болон Сэлэнгэ аймгийн ногоочид олон байв.
Учир нь тус аймгууд хотод хамгийн ойр байдаг учир эдгээр аймгуудын ногоочдод хотод ирж, ногоонуудаа борлуулахад боломжийн, бас дээр нь ашигтай байдаг гэнэ.
Орон нутгаас ирсэн ногоочдын шинэ ногооны үнэ:
Төмс 1 кг нь 1000-1200 төгрөг, 38-40 кг-ын шуудайтай нь 12000 төгрөг,
Байцаа 1 кг нь1200 төгрөг, 38-40 кг-ын шуудайтай нь 12000 төгрөг,
Улаан байцаа 1 кг нь 1800 төгрөг
Цэцэгт байцаа 1 кг нь 2000 төгрөг
Лууван 1 кг нь 1000-1200 төгрөг, 38-40 кг-ын шуудайтай нь 12000 төгрөг,
Улаан манжин 1кг нь 1600 төгрөг,
Шар манжин 1 кг нь 1600 төгрөг,
Давжаа огурцы 1кг нь 700-1000 төгрөг бол урт годгор огурцы 1300 төгрөг,
Бөөрөнхий Сонгино 1 кг нь 900 төгрөг бол ногоон сонгино нэг багц нь 500 төгрөг,
Ховдын тарвас 1 кг 1300 төгрөг бол Сэлэнгийнх 900-1500 төгрөг. Нэг бондгор тарвас ойролцоогоор 2 кг татдаг.
Хулуу 1000 төгрөг , Помидор 1 кг нь 2500 төгрөг,
Халуун чинжүү 1кг нь 2000 төгрөг,
Шанцай 1 багц нь 600 төгрөг бол 1кг нь 1000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Орон нутгаас ирсэн ногоочид зах зээлийн үнийг судалж байгаад түүнээс арай доогуур үнээр шинэ ургацын ногоогоо худалдаж байгаа ажээ. Дашрамд дуулгахад, нийслэлээс зохион байгуулж, албан ёсоор гаргадаг лангууны түрээсийн үнэ байхгүй шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаа аль ч дүүрэгт гараагүй байна.
Иймээс ногоочид зөвшөөрөлгүй газар өөрсдийн дураар ногоо борлуулж байна. Мөн өөрсдийн автомашинаараа орон сууц, байрнуудын дундуур явж худалдаа хийж буй ногоочид ч байна.
Сэтгэгдэл ( 1 )
Manai tor zasgiihan ih huraliin nojduud .TSag veiin amidral baigaltaigaa temtsej amidardag hun ard hodolmorchid bolon malchin tarialinchin nogoochodoo oilgodgui huuli sethuitei uls torchod baisaar baina baigaa bolhoor uls ard hogchihgui shuu dee .Jiliin 4 uliraldaa tohirson huulitai amidraltaim batalgaatai ard ulas boloh uvmsan daa .