Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар /НМХЕГ/-аас нэг сарын хугацаанд манайд импортоор орж ирдэг 11-н төрлийн будаанд шалгалт хийсэн байна. Шалтгалтад Сакура, Алейка, Бөмбөөлэй, Фүжи, Сувд зэрэг 11 нэрийн цагаан будааг лабораториороор шинжилжээ.
Ингэхэд "Агь" компанийн импортлон оруулж ирдэг "Слава", "Булган хүнс" компанийн "Жерак" будааны хугацаа дууссан байжээ. Хугацаа нь дууссан дээрх будаануудыг "Боса", "Сансар" худалдааны төвүүд худалдаалж байсан нь шалгалтаар илэрсэн байна. Энэ нь цахим ертөнцөд дуулиан тарьж, иргэдийн гомдлыг төрүүлээд байсан нь үнэн болохыг батлав.
Тухайн үед мэргэжлийн хяналтынхан онлайнаар будааны талаар мэдээлэл тараасан иргэд хэн нэгний захиалгаар компанийн нэр хүндэд халдаж байна гэх байр суурийг илэрхийлж байсан билээ. Тэгвэл иргэдийн гомдол үнэн болж, компаниуд хугацаа нь дууссан будаа худалдаалж байсан нь ийнхүү илчлэгджээ.
Манай улсад БНХАУ, ОХУ, Вьетнам, Энэтхэг, Тайланд, Австрали, БНСУ, Япон, АНУ гэсэн есөн улсаас импортын цагаан будаа орж ирдэг. Гэвч БНХАУ-аас ирдэг цагаан будааны 95 хувь нь хаяг шошгоны зөрчилтэй, үйлдвэрлэсэн болон хадгалалтын хугацаа бичигдээгүй байсан аж. Мөн импортын будаа оруулж ирдэг дотоодын томоохон компаниуд тухайн будааныхаа үйлдвэрлэсэн, савласан он сар, хугацааг нь зөрүүлж тавьдаг нь шалгалтаар илэрчээ.
Улсын байцаагчид шалгалтын явцдаа хадгалалтын хугацаа нь дууссан хоёр нэрийн 93 килограмм цагаан будааг устгаж, 228 мянга 800 төгрөгийн торгуулыг "Агь", "Булган хүнс" компаниудад тавьжээ. Шалгалтаар компани, аж ахуйн нэгжүүд нэрийн бүтээгдэхүүнийх нь хадгалалтын хугацаа нь дууссан байхад хүнсний сүлжээнээс буцаан татан авалт хийдэггүй, шууд борлуулдаг байсан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Мөн тухайн будааныхаа савласан хугацааг үйлдвэрлэсэн хугацаа гэж шогшо дээр тэмдэглэсэн байжээ.
Сэтгэгдэл ( 6 )
250000 төгрөг наад компаниудад чинь юу юм бэ. Гэтэл үнэндээ эдгээр компанийн захирлын нэг орой ресторанд орж хооллох мөнгө шүү дээ. Ингэж хариуцлага тооцсон дүр эсгэхээ болиоч ...
yaay!yamar aimaar ih munguur torgoj bnaa?odoo yanaa?buur iheer oruulj ireed sharhantsaraa nuhnuu,haha
Bosa ch hugatsaa duussan baraanii ognoog arilgaj bgaad l zardag baiguullaga da ezen ni gegch avgai nuhur hoer hun chanargui amitad
Хн.нэг торгож нөгөө нь торгуулсан болоол л дунд нь ард түмэн л ходоодоороо эдийн засгаараа хохирч байхым даа.
Mun aihtar torgojee!
Hugatsaa ni duussan budaa oruulj, zarah ajillagaa ter company ii huvid mash amjilttai duuschee. neg shuudai hagastai budaa uldej, olson ashgiihaa 0.00001% iig l butsaaj aldaj. Ene medeelel iim uil ajillagaa hiij bgaa humuust mash ih bolomjiig haruulaad ugluu duu