“Эрдэнэт” үйлдвэр 200 орчим тэрбум төгрөгийн алдагдалд оржээ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 27

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж одоо тонн нь 5000 ам.доллар болтлоо буурчээ. Зэсийн үнийн уналт жилд 500-600 ам.доллар байсан бол сүүлийн өдрүүдэд огцом хурдтайгаар унаж байгаа юм. Энэ нь урд хөрш зэсийн хэрэглээгээ танасантай холбоотой гэж ажиглагчид үзэж буй аж.

Шанхайн бирж л гэхэд өнгөрсөн сарын сүүлчээр зэсийн үнийн уналттай холбоотойгоор дөрвөн их наяд ам.долларын алдагдал хүлээжээ. Энэ нь Монгол Улсын эдийн засагт дарамт болж буй юм байна.

Төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг “Эрдэнэт” үйлдвэрийн байдал ч хүндэрч, 200 орчим тэрбум төгрөгийн алдагдалд оржээ. Уг нь энэ оны эхний хагас жилийн төлөвлөгөөт бүх зорилтуудаа давуулан биелүүлж байсан юм. Харин одоо үйлдвэрийн зарим цех сул зогсолтод шилжиж буй аж.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор “Эрдэнэт” үйлдвэр шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, мөн хөлсөөр болон гэрээгээр ажиллах иргэдийг авахыг түр зогсоожээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darvin(202.55.180.8) 2015 оны 08 сарын 28

xytaduud zoriud zeciin vniig unagaj baigaad dfaraa ni xymdxan abax canaatai baigaa baix

0  |  0
Top