“Буянт-Ухаа-2” хороололд захиалсан байраа буцаавал 5 хувийн торгууль төлнө

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 31

Төрийн орон сууцны корпорациас Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийнX хорооны нутаг дэвсгэрт 28 га талбайд “Буянт-Ухаа-2” хорооллыг барихаар төлөвлөсөн. Өнгөрсөн оны зургадугаар сард төслийнI ээлжийн 2592 айлын есөн давхар 48 блок орон сууцны барилга, 240 хүүхдийн цэцэрлэг, 409 машины долоон давхар гарааш, худалдаа үйлчилгээний таван давхар зургаан төв, инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн.

Тэгвэл одоогоор төслийн гүйцэтгэл 62.3 хувьтай явж байгаа талаар албаныхан хэлж байна. Өөрөөр хэлбэл, иргэдэд багагүй хүлээлт үүсгээд буй “Буянт-Ухаа-2” хорооллын48 барилгаас 43-ынх нь үндсэн ажил дуусчээ. Ирэх аравдугаар сарын 30-нд эхний ээлжид ашиглалтад орох30 барилгын ажлын явц 74.6 хувьтай байна. Тодруулбал, барилгын гадна фасадын ажил 88 хувь, дотор засал нь 37 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Түүнчлэн гадна талын инженерийн шугам, сүлжээний ажил 54 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг эх сурвалж өгүүлэв. Нийт төслийнI ээлж нь 89.7 сая ам.долларын өртгөөр босч байгаа бөгөөд үүнээс 42.9 сая ам.доллар буюу 747.8 хувийн хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа аж.

 Тус хорооллын орон сууцны борлуулалтын ажлыг ирэх есдүгээр сарын 7-ноос эхлүүлэхээр болсон талаар ТОСК-ийн удирдлагууд өнгөрсөн баасан гаригт мэдээллээ. Хэвлэлийн бага хуралд ТОСК-ийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг болон Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Од нар оролцсон юм. Тэдний ярьж буйгаар “Буянт-Ухаа-2” хорооллын журамд хувийн хэвшилд ажиллаж байгаа болон хувиараа бизнес эрхэлж байгаа 35-аас дээш насны иргэдэд нээлттэй байхаар тусгажээ.

 Харин хувийн ашиг сонирхлоор түрээслэхгүй, худалдаа үйлчилгээ явуулахгүй байх журмыг хэвээр баталсан байна. Түүнчлэн орон сууцны найман хувийн зээлд хамрагдах боломжтой эсэхээ зээл авсан банкнаасаа судалсан байх шаардлагатай аж. Тус хорооллоос байр авахыг хүссэн өргөдөл, урьчилгаа10 хувийг борлуулалтын дансанд байршуулсан байх ёстой бөгөөд байраа буцаах, эсвэл банкны зээл нь гараагүй тохиолдолд таван хувийн торгууль төлөх талаар албаныхан хэлж байна.

 Д.Алтанхуяг: АМ.МЕТРИЙН ҮНИЙГ НЭМЭХГҮЙ, ХУГАЦААНДАА АШИГЛАЛТАД ОРНО

 Хэвлэлийн бага хурлын үеэр ТОСК-ийн Тэргүүн дэд захирал Д.Алтанхуягаас цөөн зүйлийг тодруулсан юм.

 -“Буянт-Ухаа-2” хорооллын дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн үү?

 -Одоогоор эхлээгүй байна.

 -Дэд бүтцийн ажлаас шалтгаалж “Буянт-Ухаа-2” хорооллын эхний ээлжийн барилга хугацаандаа ашиглалтад орохгүй байх магадлалтай гэж ярьж байсан. Үнэхээр хугацаандаа амжиж улсын комисст хүлээлгэж өгөх болов уу?

 -Гадна шугам, сүлжээний ажлыг хийж, гүйцэтгэх аж ахуйн нэгжийг тодруулах сонгон шалгаруулалтыг зарласан. Хуулийнх нь хүрээнд эхнээсээ дэд бүтцийн ажлыг хийж, гүйцэтгэх аж ахуйн нэгж тодорч байна. Бид хугацаанд нь ашиглалтад оруулахаар бүхий л боломжоо ашиглан ажиллаж байна.

 -Ам.метрийн үнийг нэг сая 350 мянган төгрөгөөр тогтсон. Энэ яг эцсийн мөнгөн дүн мөн үү?

-Тийм ээ, нэг сая 350 мянган төгрөгөөс дээш өсөхгүй байх. Тэгэхээр эцсийн мөнгөн дүн гэж ойлгож болно.

Т.Гэрэлт-Од: “БУЯНТ-УХАА-2”-ЫН БОРЛУУЛАЛТЫГ ИРЭХ САРЫН 7-НООС ЭХЛҮҮЛНЭ

ТОСК-ийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт хуралдаж, “Буянт-Ухаа-2” хорооллын орон сууцны борлуулалтын журмыг хэлэлцэн, баталжээ. Энэ тухай тус корпорацийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Одоос дараах асуултад хариулт авлаа.

-Иргэдэд хүлээлт үүсгээд буй “Буянт-Ухаа-2” хорооллын орон сууцны борлуулалтын журмыг баталсан байна. Хэзээнээс борлуулалж эхлэх вэ?

 -Ирэх есдүгээр сарын 7-ноос эхлүүлнэ.

 -Яг ямар шаардлага хангасан иргэн тухайн хорооллоос байр авах боломжтой вэ?

 -Хамгийн эхэнд нийслэлийн иргэн байх ёстой. Дээр нь урьдчилгаа10 хувиа өөрөө төлөх боломжтой байх шаардлагатай юм. Түүнчлэн Засгийн газрын хөнгөлөлтийн20 болон ипотекийн найман хувийн зээлд хамрах шалгуурыг хангасан байх л хэрэгтэй. Гэхдээ энэ жилийн онцлог нь нийгмийн аль ч давхаргын иргэн байр авах боломжтой.

 -Өмнө нь “Буянт-Ухаа-1”-ээс байр авах гээд бичиг баримтаа бүрдүүлсэн хэрнээ байргүй хоцорсон иргэдийг хамруулах уу?

 -Тийм. Өнгөрсөн жил бүртгүүлсэн ч байргүй үлдсэн 4395 иргэн бий. Тэдэнд эхний ээлжид орон сууц олгоно.

 -Дээр нь төрийн байгууллагуудын квотын асуудал бий шүү дээ. Ингэхэд эхний ээлжид ашиглалтад орох 1620 айлын хэдэд нь шинээр байр авахыг хүссэн иргэдийг хамруулах вэ?

-Нийт 1620 айлын 50 хувийг нь өнгөрсөн жил бүртгүүлж, журмын шаардлага хангасан иргэдэд олгох юм. Харин20 хувь нь төрийн байгууллагуудад квот хэлбэрээр, үлдсэн30 хувийг нь шинээр байр авахыг хүссэн иргэдэд олгоно гэв.

ОРОН СУУЦ БОЛГОНЫ НЭГ ДАВХАРТ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНД ЗОРИУЛСАН НЭГ ӨРӨӨ БАЙР БАРЬЖЭЭ

 “Буянт-Ухаа-2” хорооллын эхний ээлжид ашиглалтад орох30 барилга нь хоёр болон гурван өрөөнөөс бүрдэж байгаа бөгөөд нэг давхартаа зургаан айл байхаар төлөвлөжээ. Тодруулбал, давхар бүртээ 98.59 м.кв гурван өрөө байр хоёр, 49.23 м.кв болон 39.30 м.кв хоёр өрөө байр дөрөв байх аж. Мөн орон сууц бүрийн нэгдүгээр давхарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хоёр өрөө нэг байрыг олон улсын стандартын дагуу барьж, гүйцэтгэсэн байна.

- See more at: http://www.unen.mn/content/53502.shtml?alias=society#sthash.kf7iYVQd.dpuf

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top