“Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд “Монголын төмөр зам” компани очсон байна. Энэ талаар ирэх даваа гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.
“Монголын төмөр зам” ТӨХК нь шинэ төмөр замын төслийн хүрээнд хэрэгжиж байгаа бүх төмөр замыг хариуцан ажиллаж байгаа. Мөн өнгөрсөн хугацаанд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд шороо овоолсноос өөрийг хийгээгүй гэсэн шүүмжлэл хүлээгээд буй юм. Тиймээс “Эрдэнэс MGL”-ийн мэдэлд тус компанийг шилжүүлснээр төмөр замын ажил урагшилж магадгүй гэсэн хүлээлт байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )