Нэрнээсээ хүртэл дарамталсан 160 ам.долларын сэтгүүл

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 01

Монголчууд нээрээ сонин улс шүү. Түүхэндээ байгаагүй үнэтэй сэтгүүл гаргаж түүнийгээ гаднынханд шахаж Монголд ирээд буцсан гаднынхны амны бай болов. Ам.доллар 2000-д хүрээд буй энэ үед 320 мянган төгрөгийн үнэтэй сэтгүүл Монголын түүхэн дэх хамгийн үнэтэй “оюуны талх”-аар тооцогдож байна. Нөгөө талаас гадаадад ч ийм үнэтэй сэтгүүл бараг байдаггүй аж. Тиймдээ ч манай оронд ирсэн гаднын жуулчдад үнэтэй санагдаж, хүнд тусчээ. Өчнөөн мөнгө төгрөг зарлагадан байж нэгэнт зориод ирсэн тэд авахгүй л бол хил нэвтрүүлэхгүй сэтгүүлээс болж буцалтай биш яалт ч үгүй 160 ам.доллар төлөн худалдан авчээ. Нэрнээсээ хүртэл “нэвтрэх боломж” гэсэн утгатай “Ассess” хэмээх энэхүү сэтгүүлээр гаднынхныг дарамтлахын сацуу худалдаж авахгүй бол хил нэвтрүүлэхгүй гэж худалдагч, борлуулагч нар нь бас дарамталсан сурагтай. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гаднын жуулчдад өндөр үнэтэй сэтгүүл албадан шахаж, гадаадад Монгол Улсыг муухай харагдуулсан үйлдэл хийсэн албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг Засгийн газарт үүрэг болгосон. Гэтэл хариуцлагаас бултаж сурсан манайд сэтгүүл худалдах зөвшөөрөл олгосон хэмээгдэж буй Зам, тээврийн яамныхан гэм буруугаа бие биерүүгээ чихэж, хариуцлагаас зугтааж эхлэв. Эцэс сүүлд нь энэ хэргийн гол буруутан нь Ерөнхий сайдын өөрийнх нь хүн, зөвлөх нь болж таарав. Жил бүрийн наадмаар манай оронд бусад үеэс илүү олон жуулчин ирдэг. Мөн энэ жил наадмын дараа даншиг зохион байгуулсан нь бүр ч олон жуулчин татсан юм. Гэхдээ наанаа “Найрсаг Улаанбаатар” хэмээн гаднынхныг татаж цаана нь 160 ам.долларыг дээрэмдэх нь холгүй хураан авсан Монгол Улсын дүр зураг Ерөнхий сайдын хэлснээр их л муухай харагдсан юм. Үнэндээ “Ассеss” хэмээх тэрхүү хэдхэн хуудас бүхий сэтгүүл дотор гаднын жуулчдад зориулсан олигтой мэдээлэл байгаагүйн дээр дотоодын хэдэн монополь компаниудыг сурталчилсан реклам төдийхөн зүйл нийтэлсэн байв. Тэгсэн атлаа гадаад хүн л бол энэ сэтгүүлийг заавал авах ёстой хэмээн дэлхийн аль ч орны нисэх буудалд байхгүй “рекет” үзүүлсэн аж. Адаглаад тэр сэтгүүл дээр нь аялал жуулчлал /tourism/ гэдэг үгийг зөв биччиж чадалгүй toursim гэж алдаатай бичсэн нь гаднынхны нүдэнд өртжээ. Ингэж л аялал жуулчлалыг дэмждэг Засгийн газар адаг сүүлд нь гэм буруугаа бусдаас олж чадаагүй учраас нуун дарагдуулаад өнгөрөхөөр шийдэв бололтой чимээгүй болоод явчихав.

Э.Төгс   

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
er(202.179.20.71) 2015 оны 09 сарын 02

ЧД-ийн 17-р хороо, Сурагчын 14-0202 тоот Худаг, буудал, бүх үйлчилгээндээ ойрхон 84м2 байшинтай, 347м2 тэгшхэн газартай хашааг 25саяаас зарна, утас: 88757462, 88058180

0  |  0
Zochin(202.131.252.213) 2015 оны 09 сарын 02

Ardchilliin aris nomorson luivarchid, ta nar dahij tor barina gem sanasnii garz bailgui.

0  |  0
kk(103.229.120.51) 2015 оны 09 сарын 01

nud ulaan mungu tsagaan gedeg ene dee

0  |  0
Ajiltan(112.72.13.129) 2015 оны 09 сарын 01

Davaajav darga niseh buudal bolon ajilchidaa gaigui shig ongo zustei avch yavah gejl zutgej ajilaa hiij bga hun shude

0  |  0
bilgee(202.70.33.242) 2015 оны 09 сарын 01

Tiim baih aa Davaajav zahiral iim zuild gar bie oroltsoh hun bishee

0  |  0
ааа(202.72.246.106) 2015 оны 09 сарын 01

Тэгээд олсон орлогыг нь хурааж хохиролыг нь барагдуулах ажиллагаа явуулаач

0  |  0
хххх(202.72.246.106) 2015 оны 09 сарын 01

Хахахахаха АН-ын ардчилал нь энэ юм байлгүй дээ

0  |  0
zochin(122.201.22.234) 2015 оны 09 сарын 01

YASAN CHI ICHIKH ZOWOKH GEJI MEDDEGGUY BUDUULEG KHUMUUS YUM BE DEE MONGOLCHUUD BID CHINI. DELKHIIN TUUKHEND BARAG ANKHNYKH NI BAIKH DAA . OLON ULSYNKHAA NISEKH BUUDAL DEER REKITLEJI GADNYKHAND YUMAA KHUDALDDAG

0  |  0
Top