Тансаг автомашины хэрэглээрээ тэргүүлэх болсон Монголд 160 сая төгрөгийн үнэтэй хөлөг буулаа

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 02

Автомашиныг хэрэглээ гэхээсээ илүүтэй тансаглалд тооцдог Монголд үе үе “тэнгэрт тулсан” үнэтэй автомашинууд орж ирдэг. Гэхдээ иймэрхүү машинууд ихэвчлэн эзнийнхээ грашинд цагийг өнгөрүүлсээр. Монголд автозамыг гаднын орнууд шиг толь шиг болговол дэлхийн хэмжээний автомашинууд унамаар байна гэж баячуудын хүүхдүүд ярьдаг. Гэсэн ч хааяа нэг эцэг, эхийнхээ төрөөс “төрүүлсэн” тэрбумынх нь ачаар үнэтэй автомашин худалдан авч, Монголын зам дээр эвдэж тоглосоор л байна. Ер нь сүүлийн үед манайхан АНУ-аас хурд, хүчний гайхамшиг болсон үнэтэй хөлгүүд ихээр худалдан авах болж, идэж уух нь дээлдэхгүй энэ автомашиныхаа хүчтэй моторынхоо дууг зориудаар орилуулж, зам дээр шахуу ойрхон барьсан орон сууцны барилгуудад унтаж буй нялхсыг цочоож, ахмадуудыг бухимдуулах болов. Нөгөө онигоон дээр гардаг шиг ШТС дээр очоод дүүргэчих гэтэл түгээгч залуу ахаа та автомашинаа түр унтраачих тэгэх үү, дүүрэхгүй байна гэдэг шиг тийм л өндөр шатахуун зарцуулдаг автомашин хөлөглөх болж. Үүний нэг жишээ болсон АНУ-ын "Шевролет" компанийн 2016 оны “corvette z06” хэмээх хөлөг саяхан Монгол Улсад газардаж, тэндхийн хүмүүсийн атаархлыг төрүүлээд авав. 79400 ам.долларын үнэтэй энэ хөлөг Монголоор бараг 160 сая төгрөг. Өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн спорт загварын автомашинаар өрсөлддөг болсон манайд энэ хөлөг нэгнээсээ дээгүүр гарах гэсэн баячуудын хүүхдүүдийг байж суулгахгүй араасаа олон ч үнэтэй автомашин дагуулах биз. Хүн ам, ард иргэдийн амьжиргааны дундаж түвшинтэй харьцуулахад үнэтэй, тансаг автомашинаараа дэлхийд  тэргүүлдэг манайд тун ч удахгүй толь шиг замтай болж түүн дээр нь хэдхэн тоогоор үйлдвэрлэгддэг, хамгийн үнэтэй бугати, ламборжини, порще, бентли давхилдвал битгий л их гайхаарай. Тэгээд ч нэгнийгээ цохьчихоод аргадах гэж 100, 200 саяар нь цацан байж гадаадаас цоо шинэ Монголд байхгүй автомашин худалдан авч өгдөг улстөрийн хүрээнийхний хувьд энэ мэт 160 саяыг үр хүүхдэдээ ч юм уу ойр дотны хэн нэгэндээ зориулах юу ч биш байлгүй.   

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol huu(202.21.106.135) 2015 оны 09 сарын 02

lamborjine, bentli baijil baidag shdee. 160say neeh uneteid oroh uu. mongoliin top 100 aj ahui negjiin bossudad ineedtei sonsogdoj baigaa daa. tsaaguur chine baychuud terbumiin mashin avaad grajdaa tavichihsan l bn. medeelel n zgr bolovch garchig n bishee. mongolchuudiig heterhii dooguur unelj

0  |  0
Зочин(122.201.31.114) 2015 оны 09 сарын 02

Энэ залгаар монголд юугээ хийнэ ээ.

0  |  0
Зочин(112.72.13.238) 2015 оны 09 сарын 02

1. Гарчиг тэнэг ичмээр. 2. Хамгийн үнэтэй машинуудыг ч зөв нэрлэж чадахгүй.

0  |  0
Top