Иргэдийн хадгаламж буурчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 02

Монголбанкны статистик мэдээллээр долоодугаар сард иргэдийн нийт хадгаламж өмнөх сараас 1.6 хувь буюу 117.2 тэрбум төгрөгөөр буурсан байна. Харин гадаад валютын хадгаламж сарын дотор 22.7 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Түүнчлэн хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө 23.2 тэрбум төгрөгөөр өссөн байна. Ам.долларын ханш өссөн хэвээр байгаа нь иргэдийн төгрөгийн хадгаламж буурч, валютын хадгаламж нэмэгдэхэд нөлөөлсөн бололтой. Тухайлбал, иргэдийн төгрөгийн хадгаламж бүтэн жилийн дотор ердөө 1.1 хувь буюу 78.6 тэрбум төгрөгөөр өсчээ. Банк, санхүүгийн байгууллагуудад иргэдийн хадгалуулсан нийт төгрөгийн хэмжээ 7194.7 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top