Монголд үйлдвэрлэсэн арьс, арчилгааны саван "Азийн байгалийн болон органик бүтээгдэхүүний үзэсгэлэн”-д тавигдлаа. Уг үзэсгэлэн өнгөрсөн долоо хоногт Хонконгт гарч өнгөрсөн юм. Жил тутмын уг үзэсгэлэн өнгөрсөн жилийнхээс илүү өргөн дэлгэр болсон байна. Хонконгийн Конвенц болон үзэсгэлэнгийн төвийн арга хэмжээний танхимд болсон уг арга хэмжээнд 25 орны 250 гаруй байгууллага, хувь хүн оролцож, хэдэн мянга гаруй бараа, бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулжээ.
Д.Хулан гэх Монгол эмэгтэй Монголын ургамлуудаас арьс арчилгааны органик бүтээгдэхүүн /Lhamour/ саванг гарган авсан байна.
Урьд нь сэргээгдэх эрчим хүчний салбарт ажиллаж байсан Д.Хулан 2014 онд компаниа байгуулжээ. Тэрбээр тус үзэсгэлэнд оролцож, анх удаа гадаадын зах зээлд хөл тавьсан нь энэ юм. Тэрбээр чацаргана, сарлагийн сүү, тусгай чулуун давс зэрэг орц найрлагатай саван, ванны хөөс, лаа гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажээ.
Түүний ашигласан өөр нэг гайхалтай түүхий эд бол хонины сүүлний өөхөн тос юм. Үүнийг монголчууд үрэвсэл намдаах эмчилгээний зориулалтаар ашиглахын хажуугаар хүнсэндээ хэрэглэдэг. Үүнээс гадна Монголын харшлын эмнэлгүүд өөхөн тосноос гаргаж авсан саванг экзем болон хайрст үлд зэрэг өвчтэй хүмүүст хэрэглэж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
amidrald heregtei medeelel baina bayrlalaa
сайхан мэдээ байна, үйлдвэрлэгч олонтой болвол монгол доороо л хөгжинөө....өөр ихийг бүтээгээрээ амжилт хүсье