-Р.ЖИГЖИД: ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ҮНИЙГ ХЭВЭЭР НЬ БАРЬЖ БАЙГАА-
Олон улсын зах зээл дээр Брэнт маркийн газрын тосны үнэ буурсан хэвээр. Одоогоос гурван жилийн өмнө газрын тосны үнэ дунджаар 111.67 ам.долларт хэлбэлзэж байв. Харин энэ удаад өнгөрсөн жилийн үнээс 2.3 дахин буурлаа. Ингэснээр газрын тосны үнэ сүүлийн зургаан жилийн доод төвшиндөө хүрээд байгаа. Үүнээс шалтгаалж олон улсын зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ хямдарсаар байна. Тодруулбал, Их Британид нефть бүтээгдэхүүний литр тутмын үнэ анх удаа нэг паундаас буурч, 99.7 стерлинг болжээ. Түүнчлэн Азийн бусад оронд ч энэ төрлийн бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ буурч эхэлсэн байх юм.
Гэтэл манай улсын зах зээл дээр шатахууны жижиглэнгийн үнэд хөдөлгөөн орсонгүй. Гэвч эрх баригчид шатахууны үнийг “Тогтвортой барина” гэсэн амлалт өгсөн нь бий. Тэгэхээр тэдний “Үнийг тогтвортой барих” гэдэг ойлголт үнэ буурах нөхцөл бүрдсэн ч хэвэнд нь бариад байна гэсэн үзэл бололтой. Түүнээс аль ч талаас нь аваад үзсэн манай улсад шатахууны жижиглэнгийн үнэ буурах учиртай. Үгүйдээ л гэхэд Засгийн газраас “Үнэ тогтворжуулах” гэдэг нэртэй хөтөлбөр гаргаж, нефть импортлогч компаниудад зах зээлийн үнээс зургаа дахин бага буюу 3.8 хувийн хүүтэй зээл өгсөн.
Тухайн үед ам.долларын ханш 1900 төгрөг байхад 1400 орчим төгрөгийн форвард хэлэлцээгээр тооцож компаниудад олгосон билээ. “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд нефть импортолдог 12 компанид 190 тэрбум төгрөгийн зээлийг өгсөн байдаг. Дээрээс нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч, бусад улс шатахууны үнийг хямдруулаад байхад төр, засгаас дэмжлэг авсан шатахуун импортлогчид үнээ бууруулсангүй. Уг нь шатахууны үнэ буурахад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хямдардаг зүй тогтол бий.
Энэ өнцгөөс авч үзвэл эдийн засгийн “биеийн байдал” тааруу байгаа хэдий ч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх шалтгаан бүрдээгүй гэсэн үг. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Уул уурхайн сайд Р.Жигжид “Шатахууны жижиглэнгийн үнийг бууруулах эсэхийг компаниуд мэднэ” гэсэн өрөвдөлтэй хариултыг өгчээ. Зөвхөн энэ байдлаас үзэхэд л манай улсын шатахуун импортлогчид хэрхэн “Даам” гарсан нь ойлгомжтой байгаа юм. Тиймгүйсэн бол маш бага хувийн хүүтэй зээл олгож, гэрээ хэлцэл хийсэн шатахуун импортлогчдыг Засгийн газар барих учиртай. Энэ бол төр хувийн хэвшлийн ажилд саад болох тухай ойлголт огтхон ч биш.
Учир нь шатахуун импортлогчид зах зээлийнхээ зарчмаар бизнесээ явуулж чадаагүй. Төрөөс дэмжлэг авсан, ам.доллар 2000 төгрөгтэй тэнцэх дөхөж байхад маш бага үнээр валют авсанд л гол учир байгаа юм. Цөөн үгээр хэлбэл, манай улсын Засгийн газар санхүүжилтийг нь шийдэж өгчихөөд шаардлага тавих чадамжгүй ажиллаж байна гэсэн үг л дээ. Тэгвэл хэдхэн сарын өмнө шатахууны үнэ яагаад буурахгүй байгаа талаар мөн л Уул уурхайн сайд Р.Жигжид “Үнийн хувьд дотоодын зах зээлд хэт давалгаа үүсгэхгүй байх бодлогын үүднээс тогтвортой бариад байгаа юм. Зах зээл дэх үнийг хэвээр нь барьж байгаа боловч компаниудаас авах татварын хэмжээг нэмсэн. Үнийн зөрүү нь татварын нэмэгдэл болж улсын төсөв рүү орсноор буцаад иргэдэд зарцуулж байгаа” гэж ярьжээ.
Ийнхүү Уул уурхайн сайд нэг асуултад хоёр өөр хариулт өгсөн байх юм. Гэвч хоёр хариултын алинд нь ч “Засгийн газар шатахууны үнийг зориуд барьж байгаа” гэдгийг хүлээн салбарын сайд хүлээн зөвшөөрчээ. Мөн иргэдэд өндөр үнэтэй шатахуун “шахаж” үндсэн өртгөөс илүү гарсан зардлыг нь эрх мэдэлтнүүд хураан авч байгаа тухай ч ам нээсэн байгааг та анзаарч буй биз. Сайдын хэлж буйгаар яг энэ арга замаар өнгөрсөн онд газрын тосны бүтээгдэхүүнээс улсын төсөвт 284.9 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Харин энэ жил 288 тэрбумыг төвлөрүүлэхээр төлөвлөсөн гэнэ. Тухайлбал, бидэнд литр тутмыг нь 1600 төгрөгөөр борлуулах зах зээлийн зарчимтай шатахууныг 1670 төгрөгөөр худалдаж, зөрүү 70 төгрөгийг нь ашиг болгон авч байна гэсэн үг л дээ.
Харин Засгийн газрын тэргүүний зүгээс яагаад шатахууны үнэ буурахгүй байгаа тухай “Татварыг нь нэмсэн” гэсэн товчхон хариулт өгдөг. Гэсэн хэдий ч хуульд байгаагүй ямар татварыг бий болгосон, шинээр ямар татвар авч эхэлсэн тухай хэн нь ч ярихыг хүсдэггүй. Харин хүчин төгөлдөр мөрдөх ёстой хуульд “Шатахууны импортын тонн тутамд онцгой албан татварт 15.950-17.400 төгрөг ногдуулна” гэсэн заалт бий. Үүнийг л урт хугацаагаар ногдуулахгүй байснаа саяхнаас авч эхэлсэн талаар ч учир мэдэх нэг нь өгүүлсээр байгаа. Тэгэхээр компаниуд зөвхөн хуулийн дагуу л ажил, үйлчилгээ эрхэлж байна гэсэн ойлголт бий болж байна. Үгүй бол хуулиас гадуур ямар татвар, нэмэгдэл авч байгаагаа олон нийтэд зарлах үүрэг Засгийн газарт ногдож байна.
Үүнээс гадна өмнө нь манай улс нефтийн бүтээгдэхүүний хувьд цор ганц хойд хөршөөс хамааралтай байв. Харин одоо 5-7 улсаас энэ төрлийн таваараа хангадаг болсон тухай Уул уурхайн яамнаас үргэлж сайрхдаг болсон. Мөн Сингапурын биржийн үнээр хойд хөршөөс шатахуун худалдаж авах болсон тухайгаа сүр бараатай зарласан. Гэвч бодит байдал дээр “Роснефть” компанитай байгуулсан гэрээний ач тусыг одоо хүртэл иргэд мэдэрсэнгүй.

- See more at: http://www.unen.mn/content/53714.shtml?alias=politics#sthash.Ur71oI0i.dpuf
Сэтгэгдэл ( 4 )
Өнөөгийн төр иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн төлөө ажилладаггүй, өөрсдийгөө бөөцийлүүлэхийг хичээдэг. Тиймээс аль л өөдтэйгөөрөө өөрсдийгөө тэжээлгэж бдаг биз.
Шатахууны үнийн бууралтын зөрүүгээс намууд сонгуулийн төсөв бүрдүүлхийн зэрэгцээ өөр,өөрийн өвөр түрийг зузаалан ард түмнээ сөхрүүлэн баясаж санал худалдах бндтгэл хийж байгаа харамсаж байна. Шудрага төр хаана байна. байхгүй. байхгүй
Нефтийн үнэ буухад нефтийн импортын бизнес эрхэлдэг 10 гаруй гэр бүл болон тэднмй халаасанд багтсан төрийн түшээдүүд л бүдүүрдэг шүү дээ.
Үнэ нэмэх нь сургаар үнэ буух нь ...... Хураагаагүй улаан буудай Савлагдсан гурилын үнэнд маргааш нь..... Шатахууны үнэ нэмэх сургаар Лангуун дээр өрөөтэй барааны үнэд маргааш нь Нэг үгээр манай улс урьдчилсан төлбөрт иргэдтэй Дараа төлбөрт дарга нартай улс Бүх төлбөр суйр хураамжтай Бүх зээл үйлчилгээний хураамж хүү тэй