МАХН-ынхнаас байцаалт авчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 17

МС-ын сайд асан Г.Шийлэгдамба авилгын хэргээр баривчлагдаад 10 гаруй хонож байна. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд МАХН-ын дарга Н.Энхбаяр, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал нараас байцаалт авах шаардлага гарчээ. Үүний дагуу АТГ-аас тэднийг дуудаж, байцаалт авсан гэж эх сурвалж мэдээлж байна. МАХН-ын дарга Н.Энхбаяраас Г.Шийлэгдамба ажлын өрөөндөө ямар зорилгоор их хэмжээний мөнгө хадгалах болсон, энэ мөнгө нь намын санхүүжилттэй холбоотой эсэхийг тодруулсан бол Н.Удвалаас Эрүүл мэндийн яаманд хэрэгжүүлсэн төсөл, тендерийн талаар мэдүүлэг авчээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
лхагваа(122.201.22.61) 2015 оны 11 сарын 25

Луйварчид бүгд шорондоо морилж дээ. Энхбаяр удвал шийлэгдамба ганчимэг эрдэнэтуяа... гээд яваад байж дээ

0  |  0
teneg(202.179.18.61) 2015 оны 11 сарын 17

hulgaich nariig sain ahalgach

0  |  0
Top