Б.Батзаяаг дахин хорьжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 18

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяаг шүүхээс дахин хорих шийдвэр гаргасан байна. Прокурорын байгууллагаас түүнийг батлан даалтад гаргасан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан бөгөөд, өчигдөр энэ хэргийг дахин хэлэлцэж шүүхээс түүнийг хорих шийдвэр гаргажээ.

Хэрэг явдлыг эргэн сануулахад Б.Батзаяаг “бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй” гэх хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнгөрсөн аравдугаар сарын 30-нд баривчлан хорьсон бөгөөд арваннэгдүгээр сарын 13 буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт түүнийг үргэжлүүлсэн хорих эсэхийг шүүхээр хэлэлцээд батлан даалтаар гаргаад байсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ols(220.72.131.180) 2015 оны 11 сарын 19

hyatad tsaraitai hun yum daa

0  |  0
Top