Орон сууцны зээлийн хүүг ТАВАН хувь болгох хуулийг өргөн барина

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 08

013 онд батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээлдүүлэх тухай хууль хүчингүй болсноор өнөөдөр орон сууцны зээлээс гадна барьцаалбар шаардагдах бүх төрлийн зээл олголт зогсоод байгаа. Ингэснээр зах зээл дээр 19 мянган орон сууц эзнээ хүлээсэн байдалтай байна. Ийнхүү орон сууцны борлуулалт тодорхой хугацаанд зогссон нь урьдчилгааг 10 хувь болгоно гэж Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар хариуцлаггүй мэдэгдэл хийсэнтэй зарим талаар холбоотой гэж албаны хүмүүс тайлбарлаж байгаа.

Харин УИХ-ын дарга З.Энхболд Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээлдүүлэх тухай хуулийг яаралтай дахин батлаж өгнө гэж амласан. Мөн инфляци 14 хувь байхад орон сууцны зээлийн хүүг найман хувиар тогтоосон энэ бол санамсаргүй хувь биш одоо инфляци 3 хувь болсон тул орон сууцны зээлийн хүүг бууруулах боломж бүрдсэн гэж албаны хүмүүс мэдэгдэж байгаа.

Мөн энэ долоо хоногийн лхагва гаригт УИХ-ын дарга З.Энхболдын албаны өрөөнд болсон мэдээллийн үеэр  орон сууцны зээлийн хүүг таван хувь болгон бууруулна гэж мэдэгдсэн. Мөн энэ долоо хоногт хуулийн төслийг өргөн барих ёстой гэж мэдэгдсэн. Тэгэхээр өнөөдөр энэ долоо хоногийн ажлын сүүлийн өдөр иймд Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээл олгох тухай, орон сууцны зээлийн хүүг таван хувь болгон бууруулах зэрэг хуулийн төслийг өргөн баригдана.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(182.160.34.13) 2025 оны 03 сарын 13

Ардчиллыг ардчилагчид авч явах ёстой.Харин нам цэвэрших ёстой

1  |  0
Зочин(182.160.34.13) 2025 оны 03 сарын 13

Үнэдээ АН их зүйл хийж байна.Харин сөрөг хүчин нэртэй эсэргүүнүүд бүх зүйлийг унтраах юм даа.8 хувийн зээл хүчингүй боллоо гэж Нямдоржоос эхлээд мөн ч их баялалсандаа.Бүр 5 хувь болгох боломж байгааг нотолж хууль гаргах нөхцөл бүрдээд ирэхээр царай нь муухай болж байна.Кноп дарах үед МАН ынхан яаж хөглөх болоо.Цаашид МАН гарвал зээлийг ичсэндээ унагана шүү иргэдээ

1  |  0
Irgen(103.229.121.176) 2025 оны 03 сарын 13

Бүү шоудаад бай. Яаж ч шоудсан та нар шиг иалнуудыг сонгохгүй ээ. Ард түмний төлөө та нар хийх ёстой. Барилдахаасаа таахалзхана гэж бөөн сүр болох юм. Дөрвөн жил та нар ард түмнийг длромжилсон биз дэ. Одоо 2 сарын дотор юу л гийгүүлээч. Завсарлага 2 сар баахан худал ьархи угаах гэсэн реклам хийнэ биз дэ. Бүү хууртаарай. Ёстой худал. Юм өгвөл аваад л сонголтоо зөв хийцгээе. АН бишээ биш.

1  |  0
zochin(202.179.26.68) 2025 оны 03 сарын 13

ilbechin shig garuu shou shdee

1  |  0
aagii(112.72.12.6) 2025 оны 03 сарын 13

ene bol shou bailaa ug ni bol ipotekiin zeelen deer bankuud togtoj baisan yum shuuu

1  |  0
darvin(202.55.180.8) 2025 оны 03 сарын 13

ene MAN er ni ter tucmaa Nymdorjiin tv eer yarij baican yaria unexeer Mongoliinxoo ard irgediin toloo uv gexed ergelzej baican shuu Ix Xurliin darga Enxboldiin mash zob shiidber baina demjij baina .Ene ulc ormiig tatbar tologch ard tumen l nuruun deere abch ybaa boloxooc olxiogui ulc torchid lab bish AN zacag barij baix xugatsaandaa buteen baiguulaltiig cain xiilee

1  |  0
Top