Дорноговь эзэнгүй байна

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 08

Уг нь говийн хүмүүс элстэй уудам нутагшигээ уужим аядуухан байдаг гэх. Харин Дорноговь аймгийн өнөөгийн удирдлагуудын талаар дээрхээс тэс өөр, базаахгүй мэдээлэл олонд дуулдах болоод удаж байна. Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, ИТХ-ын дарга нь Г.Ганбаатар гэж нөхдүүд бий. Энэ хоёр эрхмийн дундах зөрчил тулаан хэдэн жил үргэлжилж байгаа гэхэд болно. Чухам юуны төлөө ингэж тэмцэлддэг нь сүүлийн үед улам л тодорхойгүй болоод байгаа тухай нутгийнхан ярьж байна. Засаг дарга П.Ганхуягийгаа газар зарсан, төрийн албыг “төрлийн алба” болгосон гээд баахан баримт сэлт дэлгэж байгаад хоёр ч удаа албан тушаалаас нь огцруулсан. Тэр ч  байтугай хуулийн байгууллагаар шалгуулаад авсан. Гэвч Ерөнхий сайд дэмжээгүй гэсэн шалтгаанаар аймгийн ИТХ-ын шийдвэр мөхөстөж,  шалгаж байсан хуулийн байгууллага нь  ч  түдгэлзүүлээд орхисон гэдэг. Харин саяхан огцруулах шийдвэрийг удирдан хийж байсан гэх ИТХ-ын дарга Г.Ганбаатарыгаа огцруулах дээрээ тулж,  нөгөөх нь Засаг даргаа гуйж түүж албан тушаал дээрээр үлдсэн гэх яриа, мэдээ Дорноговиор нэг гарах болжээ. Юутай ч аймгийн “толгой” болсон энэ хоёр даргын тэмцлээс болж орон нутгийнхан захаас аваад ярих юм билээ.  Улаанбадрахын ураны хор хөнөөл өнөөг хүртэл арилаагүй. Сүүлд Ханги Мандалын боомт дээр гарсан хүний амины хэрэг гээд хэрэлдэж, уралцаж суухад нь болсон хэцүүхэн “хэрэг”-үүд зөндөө бий. Дорноговийн дарга нар он гарахын өмнөхнөөс сонгуулиа эхлүүлж хачин завгүй ажиллажээ.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 758.0 сая төгрөгөөр Сайншанд сумын Зүүнбаян багт барьсан спорт цогцолборын нээлт, сүүлд арванхоёрдугаар сарын 28-нд болсон төсвийн 2.9 тэрбум төгрөгөөр барьсан Даланжаргалан сумын 60 хүүхдийн дотуур байрны нээлтэд оролцсон байна. Тэдний хамт эрхэм гишүүн Ж.Батсуурь чихэлдэж байгаад л тууз хайчилсан зурагууд аймгийн хэвлэл,  мэдээллийн хэрэгслүүдээр гарчээ.Сонгуулийн ажлаа нэгэнт эхлүүлсэн дарга нарын нүдэнд бүх хүний үйл хөдөлгөөн,  ажил сонгуультай холбоотой харагдаж эхэлсэн гэх. Намын харьяалал өөртэй нэгэн хэлтсийн дарга нь он гарахын өмнөхөн албан томилолтоор сумдаар ажиллахаар явжээ. Үүүнийг нь мэдсэн Нутгийн зөвлөлийнхөн сумдад тараах урилгаа дайчихаж. Энэ тухай хам хум сонссон Засаг дарга П.Ганхуяг нөгөөх газрын даргыг намын ажлаа хийж,  сонгуульдлаа гээд арга хэмжээ авах захирамж гаргачихсан гэнэ. Ингэж цаг наргүй ажилласан дарга нар шинэ он гаруут ор сураггүй алга болсон хачин явдал болоод байгаа ажээ. Аймгийнхан нь сураглахнээ, Засаг дарга П.Ганхуяг гэр бүлээрээ Хөвсгөл аймагт, ИТХ-ын дарга Г.Ганбаатар гэр бүлтэйгээ Улаанбаатарт амарч байгаа гэдгийг олж мэджээ. Өдгөө төрийн албаныхан хийгээд аймаг даяараа эзэнгүй,  удирдлагагүй сууцгааж байна. Гэтэл энэ жил Дорноговь аймагт өвөлжилтийн байдал сайнгүй, цас зудын байдалтай байгаа. Бас он гарснаас хойш хүйтний эрч чангарч эхэлсэн. Бас УИХ-аас гаргасан олон хууль тогтоомж 2016 оны нэг дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэтэл орон нутагт тэр хуулийг сурталчлах,  хэрэгжүүлэх гол албан тушаалтнууд нь амраад алга болчихсон байдаг. Хамгийн гол нь энэ аймаг эзэнгүй болоод байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гантулга(180.149.80.35) 2025 оны 03 сарын 13

шоронд нь явуулаачээ энэ хоёрыг замынүүдыг газрыг идэж дууссан гэсэн шүү

1  |  0
ganaa(180.149.80.35) 2025 оны 03 сарын 13

Zailuulaachee ene hoeriig

1  |  0
АНХАА(180.149.80.35) 2025 оны 03 сарын 13

дОРНОГОВЬЧУУД ЗҮГЭЭР САЛАН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ ҮГҮЙ ШҮҮ ТА НАРЫН ИДЭЖ УУСАН ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨ АВЧ БАЙЖ САЛАН ШҮҮ. ХОЁРОО ЗҮГЭЭР ЯВНА ГЭЖ БОДОЖ БАЙВАЛ ЭНДҮҮРЭЛ ШҮҮ

1  |  0
Шагдарсүрэн(180.149.80.35) 2025 оны 03 сарын 13

одончимэд гуай энэ хоёрыг аймгийн хөгжлийг гацаасан, хувиа бодсон, хэн ч болсон гайнууд гэж яг үнэн хэлсэндээ

1  |  0
galaa(180.149.80.35) 2025 оны 03 сарын 13

hoer shivshig aimgiin maani hugjuuleegui huvalznuud

1  |  0
Монгол(122.201.22.59) 2025 оны 03 сарын 13

П.Ганхуяг гэдэг хүнийг танилаа дарга болгож төсвийн мөнгийг буруу үрж байгааг нь л мэдэх юм байна. Ардчилал нэрийн дор эзэнгүй сум, эрээ цээрээгүй, ичих булчирхайгүй хүн олон болсон шдэ. Айдаа хөөрхийс ажил хэрэгч дүр эсгэгч, алдар нэр хөөцөлдөгч, амин хувиа хичээгчид хэтэрхий олширч дэлхий даахаа байлаа гэм... Нүгэл нь нүдээрээ гарах нь дамжиггүй

1  |  0
зочин(180.149.80.35) 2025 оны 03 сарын 13

Ene hoer arai denduu ymaa

1  |  0
ха ха(180.149.80.35) 2025 оны 03 сарын 13

Тэнэг хогнууд аймгийг шороотой хутагсан

1  |  0
Top