Хүүхдийн мөнгийг наймдугаар сарыг дуустал олгох боломжтой гэв

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 11

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэнтэй холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн санд хамарсан нийт өрхийн хүүхдүүдэд хуучнаар нь хүүхдийн мөнгө олгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулж тогтоолын төслийг өргөн барьжээ.

Хүүхдийн мөнгийг энэ оны нэгдүгээр сараас эхлэн 1-17 дугаар бүлгийн өрхийн хүүхдэд олгоход 601.1 мянган хүүхэд буюу одоо хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдийн 58.2 хувь нь авч, өрхийн амьжиргааны түвшингийн 18-20 дугаар бүлгийн өрхийн 128 мянга 795 хүүхэд болон амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаагүй өрхийн 297 мянга 475 хүүхэд буюу нийт 426.3 мянган хүүхэд мөнгө авахааргүй болж байгаа аж. Иймд эдгээр өрхөөс 18-20 дугаар бүлэгт багтсан 128.8 мянган хүүхэд болон судалгаанд хамраагүй 297.5 мянган хүүхдийн 30 хувь буюу 87.3 мянга, нийт 216.1 мянган хүүхэд дахин үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргах магадлалтай байгаа юм. Хүсэлт гаргах магадлалыг 50 хувь гэж тооцвол улсын хэмжээнд 89 мянга 512 орчим өрхийн 108 мянга орчим хүүхдэд дахин үнэлгээ хийх төлөвтэй байгаа юм байна.

Иймд цаашид эдийн засгийн хүндрэлтэй үед айл өрхөд очиж байгаа нийгмийн хамгааллын дэмжлэгийг бууруулахгүй байх, зорилтот бүлэгт очих дэмжлэгийг оновчтой зохион байгуулах шаардлагыг харгалзан “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын 2015 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзжээ. Тогтоолын төсөлд “1-17 дугаар бүлгийн” гэсэн хэсгийг хасах ба уг тогтоолыг 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ. Хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгоход санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдэх талаар тодруулахад “Өнөөдөр улсын төсөв дээр 144 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан. Бидний хийсэн тооцоогоор энэ оны наймдугаар сарыг дуустал хүүхдийн мөнгийг бүрэн олгох боломжтой гэж үзэж байгаа. Наймдугаар сард төсвийн тодотгол хийгдээд үлдсэн хөрөнгийн асуудлыг шийдэх боломжтой гэсэн тооцоо хийсэн” гэв.

эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ядмаа(203.91.115.46) 2025 оны 03 сарын 13

сонгуулийн шоунд хийх юмаа олж ядаад хүүхдийн мөнгө хасаж нэг сэргээж нэг үзээд ард түмний анхаарал татна гэж бодсон юм байх та нарт хууртахгүй шүү

1  |  0
зочин(203.91.115.46) 2025 оны 03 сарын 13

Хүүхдийн мөнгөөр сонгуулийн шоу хийхээ боль юу хийсэн ч Эрднэ чамайг сонгохгүй шүү ард түмэн үүнийгээ нэг мэдээд байгаа шүү

1  |  0
zochin(202.21.112.2) 2025 оны 03 сарын 13

Songuuli hurtel olgood, ulsaa damhuuruulaad, namaig gargaj magadgui gej goridood iim yum hiij bgaa. Ard tumen mini ee ser odoo uur zuv songolt hiih ue irlee. Aliin bur hooson amlagch nart itgekh yum ve? Belen mungu ugnu , bukh zuil belenchilseer baital neg heseg ni suirlee. Unegui yum hulganii havhand l bdag yum. Uursduu temtsej , hiij buteekh tsag ni irchiheed bna. Amidralaa saijruulakh itgel unemshil hun burt baikh yostoi. Uuniig l tur zasag sergeej ugukh, itgeliig ni turuulekh heregtei bolov uu? Mongol uls munkhud mandan badrag!

1  |  0
зочин(59.153.113.217) 2025 оны 03 сарын 13

Сонгуулийн шоу. Бид манай гэр бүл найү нөхөд хамаатан садангууд маань АН-д хэзээ ч санал өгөхгүй. Хар машин нь харин өгсөн гээд бичээд гаргаад ирнэ биз дээ

1  |  0
зочин(202.21.117.114) 2025 оны 03 сарын 13

АН-ыг сонгож улс орноо сүйрүүлэх хүн гэж байхгүй байх аа, үр хүүхдүүддээ тэгэж гай болох хүн байхгүй биз дээ, энэ нам худлаа шүү, тархи угааж байгаа юм шүү

1  |  0
зочин(202.21.117.114) 2025 оны 03 сарын 13

АН ийфм тэнэг шүү дээ, шоу хийж байна даа, бүү сонгооч ээ, түмэн олон минь

1  |  0
зочин(202.179.6.34) 2025 оны 03 сарын 13

Сонгууль дуустал олгох юм байна тэрнээс цааш олгохгүй сонгуулийн шоу

1  |  0
Top