Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 11

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын нэрэмжит шагнал гардуулах ёслол өнөөдөр болно. Мөн Үндсэн хуулийн цэц “Хууль зүйн салбарын оны нөлөө бүхий эрдэмтэн” диплом, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн “Хүндэт тэмдэг”-ийг нэр бүхий хүмүүст тус тус гардуулах ажээ.

Энэ Ёслолын арга хэмжээний хүрээнд Үндсэн хуулийн эрх зүйн сэдэмж бичлэгийн уралдаанд байр эзэлсэн илтгэгчид илтгэл тавихаар хөтөлбөрт тусгагдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top