2016 оны сонгуулийн тойргийн мандатыг баталлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 13

УИХ өчигдөр орой цаг сунган хуралдаж Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай СЕХ-ны саналыг авч хэлэлцлээ. Уг тогтоолын төсөлтэй холбогдуулж гишүүд санал хэлсний дараа санал хураалт явуулахад СЕХ-ноос гаргасан тогтоолын төслийг гишүүдийн 61,9 хувийн саналаар дэмжиж, баталлаа.

Уг тогтоолын төслийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх юм. Тогтоолын төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын сонгуулийн 76 мандатын 48-ыг нь аймгуудад, 28-ыг нь нийслэлд хуваарилахаар болж байна.

Тодруулбал,

Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймаг тус бүр нэг,

Дорнод, Завхан, Өмнөговь аймаг тус бүр хоёр,

Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг тус бүр гурван мандаттай.

Улаанбаатар хотын тухайд:

Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрогтой нэгтгэж дөрөв,

Багахангай дүүргийг Хан-Уул дүүргийн сонгуулийн 56 дугаар тойрогт нэгтгэж дөрөв,

Налайх дүүргийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 63 дугаар тойрогтой нэгтгэж дөрөв,

Баянгол дүүрэг дөрөв,

Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойргууд тус бүр зургаан мандаттай байхаар болж байгаа юм.

Мөн тогтоолоор Завхан, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн сонгуулийн тойргуудын нутаг дэвсгэрийн хуваарилалтад зарим өөрчлөлт оруулжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баатар(203.91.115.38) 2025 оны 03 сарын 13

сонгуульд урьдчилсан байдлаар нэр дэвшигчид АН-с өгөршсөн хууччуулаа солихгүй цагт та нар гарахгүй,ээ да ялангуяа сүхбаатараас нэр дэвшигчид болиочээ ,ардчилалыг дэмжье гэхээр эдгээр юмнууд нь садаа болоод байх юм ,сонголтоо ямар ч байсан аль ч нам байсан зөв хүнээ сонгоно гэж бодож байгаа ,эдгээрийг л лав сонгохгүй шүү?

1  |  0
Болд(52.169.184.117) 2025 оны 03 сарын 13

За энэ бол цэвэр мөнгөний сонгууль ба АН-н өөрсдийн эрх ашгийн төлөөх сонгууль тэд УИХд олонх гэдэгээ үнэхээр хоёр зуун хувь ашиглаж чадаж байна. Төрийн эрх мэдлийг дахиад 4 жил барьвал монгол мөхөх нь. Энэ сонгуулиар л АН-г дарж авах хэрэгтэй байна

1  |  0
sssss(202.131.248.54) 2025 оны 03 сарын 13

AN huuli bus songuul yavuulj bna buh huuliig uurtuu ashigtai bolgoloo AN zail zail hench songohgui ee

1  |  0
Сэтгүүлч Б(45.55.45.48) 2025 оны 03 сарын 13

МАНАН хууль бус сонгууль явуулж байна.Эрүүгийн хуулийн 82дугаар зүйл. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахХуйвалдаан зохион байгуулах :82.1т зааснаар Төрийг эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан бол арван зургаагаас хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

1  |  0
Top