Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард  Улаанбаатар хотод болно. Энэ уулзалтад одоогийн байдлаар 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байгаа юм.

Дээд хэмжээний энэ уулзалтыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг даргалдаг. Тэрээр өнөөдөр АСЕМ-ийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж, ажлаа шуурхайлах, эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө.

Шангри-Ла зочид буудалд тохижуулж буй Хэвлэлийн төв,  Чингис хаан олон улсын буудал, транзит танхим, Чингисийн хүрээ цогцолбор болон АСЕМ Вила хотхоны тохижилт, зүлэгжүүлэлт, цэцэрлэгжүүлэлтийн ажилтай танилцлаа.