АТГ, ЦЕГ, ТЕГ-ын удирдлагууд ерөнхий сайдад хандав

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 16

АТГ болон ЦЕГ, ТЕГ-ын­ удирдлагууд ерөнхий сайдад хандаж холбогдох хуулийн төслүүдийг татаж авахыг хүссэн хүсэлт илгээжээ. Учир нь Засгийн газраас Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон Хууль сахиулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг хуулиудад гүйцэтгэх ажиллагаатай холбоотой цөөнгүй заалтууд оржээ. Тухайлбал,     

1. Гүйцэтгэх ажил явуулах зөвшөөрлийг шүүх олгодог байхаар тусгасан байна. 

2. Прокурорын зөвшөөрөлтэй явуулсан гүйцэтгэх ажиллагааны дүнд олдсон мэдээлэл, баримт сэлтийг нотлох баимтын хэмжээнд үнэлэхийг хориглосон.

3. Гүйцэтгэх ажилтан прокурор, шүүхийн зөвшөөрөлтэй явуулах нууц мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулахгүй тохиолдолд явуулах боломжгүй болгосон. 

4. Прокурорын гүйцэтгэх ажилд хөндлөнгийн хяналт тавьдаг байх, гүйцэтгэх ажлын хэрэг нээснээс хойш 24 цагийн дотор прокурорт мэдэгдэж байх, гүйцэтгэх ажлын бүх шатанд гүйцэтгэх ажлын арга хэмжээ явуулахад прокурор хяналт тавьдаг байхаар тус тус зохицуулалт орсон.

5. Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн Газрын гишүүн эрэн сурвалжлах нууц ажиллагаа явуулах аргачилсан заавар, журам батлах, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон Тахарын албаны гүйцэтгэх ажилд хяналт тавих эрхтэй байхаар заасан. 

Ийнхүү дээр дурдсан өөрчлөлтүүд батлагдсан тохиолдолд гүйцэтгэх ажил явуулдаг байгууллагуудын үйл ажиллагааны чадамж суларна гэж үзсэнээс тэд хүсэлт илгээсэн аж.

эх сурвалж:today.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болд(45.79.93.131) 2016 оны 05 сарын 17

Энэ бол УИХ-н гишүүд өөрсдөө бүх эрх мэдэл болон шалган шүүх ажлыг өөрсдийн гарт төлөврүүлэх гэсэн зорилготой өөрсдийн өргөн барьсан өөрсөдөө батлах хууль шүүдээ. Ерөнхий сайдад хандсан энэ хүсэлтийг хүлээж авах нь юу л бол. УИХ-д өөрсдөө хуулийг гууль болгож байж хууль батлаад суужил байдаг. Монголын төр эдийн засгаар тоглож дуусаагүй л байна.

0  |  0
Top