АН-ын шинэчлэл нэртэй дажин

2016 оны 11 сарын 08

                 АН-ын шинэчлэл нь намын дарга солих төдийгөөр хэмжигдэх ёсгүй. Үйл ажиллагааны зарчим нь хорин хэдхэн настай энэ намыг залуугаар нь өтлүүлж, өвчлүүлж, бүр цаашлаад улс төрийн морг тийш залан байгаа нь сонгуулийн үр дүнгээр сайтар ажиглагдсан. Шинэчлэл гэх сүржин үгнээс илүүтэйгээр энэ намд ус агаар шиг хэрэгтэй байгаа ганц зүйл нь эв нэгдэл. Элдэв янзын фракцууд, тэдгээрийн хоорондын зөрчилдөөн нь өнөөгийн төвөгтэй нөхцөлд тэднийг хөтөлсөн. Өнгөрсөн жилүүдэд энэ нам хоёр ч удаа олонх болж, хоёр ч ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан. Нэг удаагийн амжилт бол амжилт биш, түүнээ батлан харуулах хэрэгтэй гэж нэг үг байдаг. Тэд төр барьсан он жилүүдийнхээ төгсгөл бүр дээр гутамшигт ялагдал амсдаг. Өөрөөр хэлбэл амжилтаа баталж чадахгүй байна. Ажлын үр дүнд нь ард түмэн муу дүн тавиад байна гэсэн үг. Энэ муу дүнгийн ард сэтгэлгээний хоцрогдол, боловсон хүчний чадваргүйтэл, идээт буглаа болж хувираад буй өнөөх л фракцууд байгаа. Гайхалтай нь шинэчлэл гэх нэрийн доор эдгээр фракцууд намын даргын суудал тийш өөр хоорондоо чимээгүй дажин хийцгээж байна. “Зам бүхэн Ромд хүргэнэ” гэсэн хэлцийн адил оролдлого бүхэн нь энэ намыг улам үхширмэл болгох шинжтэй. Энэ сарын 16-нд товлоод буй ҮЗХ гэгчийнхээ хурлаар энэ нам өнгөрсөн дөрвөн жилийнхээ алдааг нэг нэгэндээ тохох гэж оролдоцгооно. Бодвол Р.Амаржаргал, Х.Баттулга, Э.Бат-Үүл нараа засгийн газар унагахад идэвхтэй оролцсон хэмээн шийтгэх нэрээр улс төрөөс зайлуулах гэж хичээх биз. Тэгнэ гэдгээ ч зарлаад амжсан. Тэгэхээр ҮЗХ-ны хурал улс төрийн тоглоом, нам дотор өрнөх бяцхан дажин болохоос биш үндэсний хэмжээний том намын шинэчлэлт биш бололтой

#1 Лу.Гантөмөр буюу буддист мүүнчин, Х.Баттулга буюу неокоммунист

                АН-ын чухам яаж шинэчлэхээ мэдэхгүй ч шинэчлэл нэрийн доор дарга болчих санаатай зүтгэн буй хүмүүсийн дунд нэлээд амжилттай яваа нь боловсролын салбарыг самарсан, аварсан гэх нэртэй сайд асан Лу.Гантөмөр юм. Түүний энэ “гэгээн” хүсэлд нь саад болж буй томоохон шалтаг нь мүүний шашинтан, боловсролын салбарт мүүнист үзэл суртал нэвтрүүлсэн гэгдэх хэл ам дагуулсан мэдээллүүд байна. Тэрээр өөрийгөө буддист хэмээн мэдэгдсэн ч Х.Баттулгын захиалгаар эхэлсэн гэгдэх мүүнч тодруулах “ёслолын ажиллагаа” түүн дээр баримт нотолгоо, зураг хөрөгтэйгөө жинтэйхэн бууж байга нь үнэн. Хэлсэн ярьсан зүйл нь заримдаа АН-ын зарчимд зөрчилдөхүйц неокомунист хандлагатай Х.Баттулга чухам юу санаж Лу.Гантөмөрийн карьерт цохилт өгсөн нь ойлгомжгүй хэвээр байна. Ямартаа ч Лу.Гантөмөр буюу буддист мүүнчин маань АН-ын дарга болохын тулд “оригнал буддист” гэдгээ батлан харуулж нөгөө талаар Женкод өөрт нь цохилт өгөх хэрэг гарцаагүй гарч байна. Ийм шалтгаанаар ч Б.Насанбаяр гэх эмэгтэй “Намайг өрөвдөөч би эмэгтэй хүн. Та Орос эхнэртэй” гэх мэтчилэн ил захидал бичсэн биз. Магадгүй цэвэр хүн улс төрд хол явдаггүйг батлаад мүүнчин гэх тодотгол нь Л.Гантөмөрийг АН-ын даргад хөтлөх боломжтой. Харин АН дарга болж гэмээ нь намаа шинэчлэж чадах эсэх нь эргэлзээтэй л асуудал. Лу.Гантөмөр энэ эргэлзээ гадуур байгааг ч гадарлаж өөрийн харьяалагддаг “Нэг Ардчилал” гэх фракцаа тараасан гэнэ. Улс төрийн бяцхан заль юм л даа. Фракцаа тараасан нэр нь цэвэр шинэчлэлд хөтлөх итгэл үнэмшил төрүүлнэ гэж харж буйн шинж. Лу.Гантөмөр бүү хэл С.Баярцогтоо хүртэл их хуралд дахин сонгож болохгүй хэмээн зарлаад авсан Х.Баттулга өөрөө улс төрийн хувьд үхширмэл байдалд орлоо. Шинэ төмөр замтай холбоотой идсэн уусан гэх асуудал нь намын нэр хүндэд муугаар нөлөөлөх тул болж өгвөл түүний амбицийг дарах нь АН-д хэрэгтэй. Монгол тулгатны зуун эрхэмд уйлж “од” болоод, “зуун чухал сэдэв” нэвтрүүлгүүдээр тархи угаалт, хар цагаан пи ар хийсэн түүний тоглолт хэрээс хэтэрч, эцэс сүүлд нь өөрийнх нь эсрэг хүчтэй цохилт өгч орхисон. Баянхонгороос гарцаагүй ялна гэгддэг тэрээр царцаа шавьжид ялагдлаа тохоод гундуухан байцаагдаж байна. Гэхдээ үхсэн буурны толгойноос амьд ат айна гэгчээр Х.Баттулгын болон түүний “хувийн өмч” болох МоАХ фракцаас намынх нь бүү хэл эрх баригч олон этгээд сүрдсэн хэвээр л байгаа. МоАХ ч тэр намын шинэчлэл дундуур ҮЗХ, намын даргын суудал хоёрыг авах нууцхан хүсэлтэй нь ойлгомжтой. Авч чаддаггүй юм аа гэхэд авах гэж үзэх нь мэдээж. Бүр болохгүй бол өөрсдөдөө таатай нөхцөлөөр өөр фракцын хэн нэгнийг дэмжих нь баараггүй. Тэд Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг хоёрын фактаас үүдэн намаасаа өмнө амь тавин тийчэлж байна.

#2 Р.Амаржаргал, П.Цагаан болон Лу.Болд тэргүүтэй нэр цэвэртэнгүүд

                Ардчилсан намын даргад хэн байвал зохих тухай Polit.mn сайтын саналд асуулгад Р.Амаржаргал хол тасархай түрүүлэн явж байна. Р.Амаржаргалд АН-ын даргаас илүү холын зорилго буй. Тэр нь ерөнхийлөгчийн албан тушаал. Өнгөрсөн сонгуулиар М.Батчимэгт нэр дэвших эрхээ “бэлэглэж” орхисон нь хэтдээ ерөнхийлөгчид дэвших санаатай хойш сууж буй царай нь юм. Тэгэхдээ намын даргын суудлаас ерөнхийлөгчийн суудал арай ойрхон харагдах тул тэрээр шат өгсөх бодлого баримталж намаа удирдахаар зэхэж буй нь тодорхой. Авилгад нэр ороогүй, офшорт данс илрээгүй, газрын наймаа, архи дарс, авгай хүүхэнтэй нэрээ холбуулж байгаагүй түүнийг өөрийнхөө залгамжаар үлдээх хүсэлт Ц.Элбэгдоржид ч төрсөн байж болно. Гэхдээ Элбэгээ ерөнхийлөгч болгохоос бус намын даргад дэмжихгүй нь баттай болсон. Тэрээр өөрийнхөө хүн хэмээгдэх П.Цагаанаа намын дарга болгохоор зүтгүүлж эхэлсэн. АН-д мөн тун аятайхан нэг сонголт байгаа нь Лу.Болд гишүүн юм. Лу.Болд, Р.Амаржаргал, П.Цагаан нар нь ерөнхийдөө бол олон түмний дургүйцэлтэй тулаад баймааргүй нэр цэвэр хүмүүс. Тэр ч үүднээсээ энэ суудал өөд тэмүүлж, 16-наас өмнө хор найруулах хүсэлтэй байгаа олон хүнээс илүүтэйгээр гурван биенээ өрсөлдөгчөө гэж харах эрхтэй хүмүүс. Тийм тул сул талууд дээрээ хамгаалалт хайцгааж байгаа. Р.Амаржаргалын хувьд шийдэмгий бус бөөрөнхий байдал нь хамгийн том сул тал нь юм. Бөөрөнхий байдлаас үүдэлтэй яах гээд байгаа нь мэдэгдэхгүй үйлдэл олон гаргасан. Тэдгээрийн дотор Н.Алтанхуягийн засгийн газрыг унагах гээд ч байгаам шиг үгүй ч юм шиг загнасан асуудал нь орно. 16-нд хуралдах ҮЗХ-ээр энэ үйл ажиллагаанд оролцсон хүмүүст шийтгэл оногдуулах дээрээ тулах юм бол хамгийн том бай нь Р.Амаржаргал байх нь мэдээж. Харин Лу.Болд УИХ-ын гишүүнээр сонгогдож чадсан АН-ын цөөхөн шанстай хүмүүсийн нэг нь гарцаагүй мөн. Монголын анхны томоохон хөрөнгөтнүүдийн нэг тэрээр бараг хийгүй шахуу хүн. Өмч хувьчлал энэ тэр ярих ч юм уу? Энэ тэндээс НО хайсан ч намын даргын суудалд суухад саад болохуйц зүйл багатай. Харин П.Цагааны хувьд Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөөс буусан цагтаа нам дотроо өөрийнхөө бодлогоо үргэлжлүүлэх санаархалтай хэмээгдэн харагдана.

#3 Хандгайтын найр буюу С.Эрдэнэ намын дарга болохоор тэмүүлэх нь

               АН Баянгол дүүрэгт хэр зангарагтайгаа харуулж саяын сонгуульд ялалт байгуулсан. Ялалтаа тэмдэглэн сонгуулийн ажилд зүтгэсэн хүмүүсээ Хандгайт дахь шилтгээндээ аваачин найр хийсэн гэнэ. Энэ үеэр С.Эрдэнэ яг л улс төрийн товчооны хуралд сууж буй И.Сталин мэт авирлаж байсан хэмээн сонгуулийнх нь ажилд зүтгэн байсан ахмадууд хүүрнэн байх юм. УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан, ИТХ-д дүүргийнхээ намын хороог ялалт өөд хөтөлсөн зэрэг нь түүний намдаа гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлж өгсөн. Тэр бол АН-д том тоглогч гарцаа байхгүй мөн. Гэвч харамсалтай нь төдийлөн нэр цэвэр биш. Олигарх, идсэн уусан гэсэн нэр дээрээс эхнэрээ алсан гэх цуу яриа ч нэр хүндэд нь заналхийлдэг. Тэгэхээр тэр том амбицтай, нэр хүнд сайтай ч сул тал, нээнтэглүүлэх шалтгаан ихтэй тул намын даргад тийм ч амархан залрахгүй. Гэхдээ л үзээд алдана. Фракц нь ч дуу нэгтэй дэмжинэ. Магад өөрөө гарахгүй нь тодорхой шахуу тул МоАХ ч түүнтэй тохироо хийх боломжтой. Хэрэв МоАХ С.Эрдэнэд дэмжлэг үзүүлбэл ялалтын хөзөр атгалаа гээд бодчиход нэг их буруудахгүй нь ойлгомжтой. Ямар ч байсан АН-ын шинэчлэлт гэх үг муу нэрт луу данстангууд, элдэв оффшортонгууд, идсэн уусан, үрэн таран хийсэн нөхдүүдийг цэвэрлэж чадахгүй, үйл ажиллагаа нь нэр шигээ сайхан болохгүй нь тодорхой боллоо. Энэ шинэчлэлт гэх үг ердөө намын даргын төлөөх бяцхан хэмжээний дажин төдий л юм. Намын даргын төлөөх энэ дажин мөнхүү ҮЗХ-нд багтах хүслэнгүүдийн наймааны цонхыг ч нээж буйг үгүйсгэх боломжгүй.

С.Амаржаргал

Сэтгэгдэл ( 45 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(119.40.98.162) 2016 оны 11 сарын 09

Энэ улсууд бүгд л АН сонгуульд унахад гар бие оролцсон биздээ.Цус сэлбэж шинэ хүн гарахгүй бол одоо АН гарахгүйээ.

0  |  0
ene(203.91.115.39) 2016 оны 11 сарын 08

mash muu niitlel bna

0  |  0
гишүүн дэмжигч(202.72.242.11) 2016 оны 11 сарын 08

Гишүүдийг нэгтгэх, фракцуудыг нийлүүлэх, узирдан зохион байгуулах чадалтай, зангаргатай хүн нь дээр дээ

0  |  0
Эрдэнэцогт(202.70.41.102) 2016 оны 11 сарын 08

Р.Амаржаргалыг АН-н дарга болгох хэрэгтэй

0  |  0
зочин(150.129.141.38) 2016 оны 11 сарын 08

Энэ луйварчид цугларсан намыг тараах хэрэгтэй, сөнөсөн дөө, ерөнхийдөө,

0  |  0
chu(124.158.110.60) 2016 оны 11 сарын 08

Gantumur gej aytaihan sain shudraga zaluu garaad irenguut MAN booj uhej bn daa. Tanai M.Enkhboldoos iluu iluu. Heltei ustai, bolovsroltoi. Avilgal avdaggui.

0  |  0
мөөгий(139.5.217.47) 2016 оны 11 сарын 08

Намын даргад С Амаржаргалыг дэмжиж байна Ардчилсан намд байгаа чадвартай улс төрч энэ хүн л намын нэр хүндийг өргөж чадна одоо фаркцаа больж намын жирийн гишүүд бодох цаг болсон шүүдээ

0  |  0
erka(66.181.184.34) 2016 оны 11 сарын 08

Намын шинэчлэл намын даргаас бус түүний үзэл баримтлал, бодлого хөтөлбөр,шинэ залуу хүчиндээ хир итгэл үзүүлэхээс хамаарна. Намын удирдлагын шинэ үеийг сонгож баг бүрдүүлэхээс энэ намын хувь заяа ихээхэн шалтгаална.

0  |  0
irgen(202.179.29.252) 2016 оны 11 сарын 07

Namiin darga ni parlamentad suuj baih heregtei l de. tegeed neg bol UIH iin ded darga, esvel bulgiin darga iig hiih ni chuhal. Teheer hamgiin sain songolt ni L.Bold bolj baih shig, songodog parlamentiin ardchilliin zarchmaar bol. Bas gadaad ertontsod tanigdsan hun baih heregtei. Odoogiin parlamentiin 3 darga 3ula hel usgui, zovhon mongoldoo humuus baih yum, sharaa yum aa bas.

0  |  0
amjilt (188.64.243.212) 2016 оны 11 сарын 07

amjilt bvh hulgaichidaaa . zarlan tunhaglaj . shine hvch iih baiguul .. man shig tonuulchid unuudur ergeed zalarchihsan suuj baigaa shig . yum baij bolohgvi .

0  |  0
zochin(116.44.154.116) 2016 оны 11 сарын 07

iim utgagui amitadiin gishguur bolood bihaar ed nar unahgui orshin togtnood binadaa...

0  |  0
зоригоо(103.212.117.177) 2016 оны 11 сарын 07

Болд сайн дарга бна даа

0  |  0
zochin(116.44.154.116) 2016 оны 11 сарын 07

ardchilsan nam gechihej herelj bigaa n ch ter duudaj bigaa n ch ter estoi hezeech uhaarahgui tolgoinuud gejil heldeg bihdaa iljig modon hudragandaa gej hotlogdoj bigaa n aygui hetsuutei yumaa

0  |  0
зочин(49.0.160.129) 2016 оны 11 сарын 07

Амаржаргал аас еер хун харагдахгуй л байна даа

0  |  0
Зочин(202.179.23.78) 2016 оны 11 сарын 07

Сэг зэм булаацалдах золбин ноход адил, эд нар

0  |  0
xaxaxa(202.9.42.227) 2016 оны 11 сарын 07

zvgeer l baij bj boldogvi ym bxdaa shunalaa gj

0  |  0
Зочин(66.181.189.29) 2016 оны 11 сарын 07

. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь Монголд бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд

0  |  0
Зочин(66.181.189.29) 2016 оны 11 сарын 07

“Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь Монголд бүтээгдсэн нийгмийн баялагаар

0  |  0
Зочин(66.181.189.29) 2016 оны 11 сарын 07

“Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь Монголд бүтээгдсэн нийгмийн баялагаар

0  |  0
Зочин(66.181.189.29) 2016 оны 11 сарын 07

Монгол орон, монгол хүмүүс яагаад ядуу байна гэвэл монголчууд өнөөг хүртэл мөнгө ба нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) хоёрын ялгааг ухаарахгүй яваад байгаад юм. Монголчууд өнөөг хүртэл мөнгө=нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) гэж үздэг. Гэтэл тийм бишээ. Бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялаг нь мөнгийг орлодог болохоос бус, мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодоггүй юм. Хэрэв мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодогсон бол мөнгө хэвлээд Монгол улс аль хэдийн баян болчихсон!!! Өөрөөр хэлвэл мөнгө нь нийгмийн баялагийг нэм

0  |  0
Зочин(66.181.189.29) 2016 оны 11 сарын 07

МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

0  |  0
Зочин(66.181.189.29) 2016 оны 11 сарын 07

Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний хүн чанараар хэмжигддэг ажгуу. /Самуэл Смайлс/

0  |  0
Зочин(66.181.189.29) 2016 оны 11 сарын 07

Залхуурал хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. /Самуэл Смайлс/

0  |  0
Зочин(66.181.189.29) 2016 оны 11 сарын 07

Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ.

0  |  0
Зочин(66.181.189.29) 2016 оны 11 сарын 07

Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Залхуурал хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамж

0  |  0
Зочин(66.181.189.29) 2016 оны 11 сарын 07

“Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагм

0  |  0
Зочин(66.181.189.29) 2016 оны 11 сарын 07

Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

0  |  0
Зочин(66.181.189.29) 2016 оны 11 сарын 07

Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

0  |  0
Зочин(66.181.189.29) 2016 оны 11 сарын 07

Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд эдийн засгийн алуурчдын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.

0  |  0
Зочин(66.181.189.29) 2016 оны 11 сарын 07

Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

0  |  0
Зочин(66.181.189.29) 2016 оны 11 сарын 07

Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

0  |  0
zass(103.10.22.24) 2016 оны 11 сарын 07

dan muuhai hulgaichuud

0  |  0
Зочин(66.181.185.237) 2016 оны 11 сарын 07

ККК Л.ГАНТӨМӨР БОЛЬ ДОО. МҮҮН- ЭЭ ШҮТЭЭД Л ЯВДАА. УРВАГЧ...

0  |  0
Тог(202.9.42.228) 2016 оны 11 сарын 07

>лу.Болд дарга болох гэжүү. Ер нь бол Бат-үүл дээр шүүдээ.

0  |  0
Базраа(119.40.103.50) 2016 оны 11 сарын 07

Ан ч мөхөж байна даа. Намын үүрүүдээр дандаа чадваргүй архичид ч намын нэр дээр явж байна даа. Намаа аврах юмсан

0  |  0
ИРГЭН(202.179.23.101) 2016 оны 11 сарын 07

ЭДГЭЭР НӨХДҮҮДЭЭС ЛУ.БОЛД,ГАНТӨМӨР,АМАРЖАРГАЛ,БАТҮҮЛ,ЭРДЭНЭ,ЦАГААН НАРТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БОЛОХ ЮМ ДАА.

0  |  0
юм юм(202.179.31.97) 2016 оны 11 сарын 07

За даа Амаржаргал л дээр дээ хашир юм Лу.Болд ч бас зүгээр энэ 2 л нэр хүнд өндөр байгаа вм даа

0  |  0
Аагий(202.179.31.11) 2016 оны 11 сарын 07

Монголын улс төрийг цаашид АН болон социал демократууд авч явна. Лав хүн алж, шоронд хийхийг илүүд үздэг МАН удахгүй арчигдаж, жинхэнэ социал демократуудад байраа тавьж өгнө

0  |  0
MONGOL(213.162.68.49) 2016 оны 11 сарын 07

HEDEN HULGAICHIIN HUIVALDAAN SHUU DEE ARD TUMEND PADLII BAIHGUI TA NAR SHIG HULGAICH LALAR BOGS DOLOOGCH UHDEL YAS GORIDSOMN ADGIIN SHAARNUUD TORIIN MONGO LUIVARDSAN HOGIIN SHAARNUUDIIG YAAJ CH HUIVALDSAN TORD DAHIN OIRTUULAHGUI GEDGEE MONGOLIIN ARD TUMNII NERIIN OMNOOS TANGARAGLAJ BAINA

0  |  0
НА(202.21.98.166) 2016 оны 11 сарын 07

АРДЧИЛСАН НАМ ГЭСЭН СҮРЖИН НЭРТЭЙ Л БОЛОХООС БИШ ЯМАР Ч АРДЧИЛАЛ БАЙХГҮЙ, НАМ Ч БИШ ХЭДЭН ЛУЙВАРЧДЫН БҮЛЭГЛЭЛ, ХАЛХАВЧ ШҮҮ ДЭЭ. ШОРОНД ОРОХ БОЛОХООРОО Л ЭНЭ НАМД ШУРГАЛДАГ, ШОРОНГООС ГАРЧ ИРЭЭД Ч ИЙШЭЭ ТОЛГОЙГОО ШУРГУУЛДАГ. РЕЦИДИВ ХЭРЭГТНҮҮД ЭНД ТЭНД АЙМАГ, ХОРООДЫНХ НЬ ДАРГА БОЛООД БУДИЛУУЛЖ БАЙДАГ

0  |  0
ИРГЭН(139.5.217.252) 2016 оны 11 сарын 07

ЗӨВ ШҮҮ

0  |  0
Top