АН-ын шинэчлэлийн дүрмийн төслийг олон нийтэд ил болгохыг шаардлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 08

"Нээлттэй Ардчилсан нам-Шинэчлэлийн Нэгдсэн Хөдөлгөөн"-өөс Ардчилсан намын шинэчлэлийн дүрмийн төслийг олон нийтэд ил болгохыг АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс шаардаж буйгаа илэрхийлж хэвлэлийн хурал хийлээ. 

Тэд энэ тухай хэлэхдээ "АН-ын шинэчлэлтэй холбоотой хэд хэдэн санаачлагууд орон даяар өрнөж байна. Мөн үүнтэй зэрэгцэн АН-ын даргад нэр дэвшигчид өөрсдийнхөө байр суурийг илэрийлж байгаа. Гэсэн хэдий  ч ард түмний өмнө нээлттэй бусдын тэгш оролцоог хангасан АН-ыг цаашид ямар байх уу гэдэг дээр тодорхой зураглал бий болгосон хэлэлцүүлэгүүд хийх шаардлагатай байна.

Одоогийн байдлаар АН-ын дүрмийг хэлэлцэж байгаа гэж таваас зургаан газар байгаа бөгөөд тус намын арванхоёрдугаар сарын 6-ны өдөр болох ҮЗХ-ны хурлаас өмнө олон нийтэд зориулж АН-ын demparty.mn сайтад дүрмийн төслийг яаралтай тавьж олон нийтэд ил болгоно уу. 

Ингэснээр АН-ын гишүүд, дэмжигчид намын дүрэмд өөрсдийн байр сууриа тусгах боломжтой болно. Нууцалсан дүрмийг бид эрс эсэргүүцнэ. Хайрцаглах тогтолцоогоор намын шинэчлэлийг  хийж болохгүй" гээд хуучин дүрэмд бага зэргийн засвар хийгээд л хуралд нууж оруулах гэж байна гэсэн хардлагатай байна" гэлээ.

Энэ асуудлаар Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлд шаардлага хүргүүлж байгаа аж. Шаардлагад:

  1. Ардчилсан намын үндсэн дүрмийн хүрээнд үзэл баримтлал, намын дотоод засаглал, гишүүнчлэл, санхүүжилтийн талаар олон талд дүрмийн төслүүд боловсруулагдаж байгааг нэг цонхоор олон нийтэд хүргэх шаардлагатай байгаа тул Ардчилсан намын вэб сайтад дүрмийн төсөл бүрийг байршуулах;
  2. Ардчилсан намын дүрмийг хэн, хэрхэн хэлэлцүүлэх нь шинэчлэлийн үйл явцын чухал бүрэлдэхүүн хэсэг тул Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурлаар дараах асуудлаар санал оруулж шийдвэрлүүлэх;

Үүнд:

      2.1. Дүрмийн шинэчлэлийн хүрээнд

  • Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийн ажлын хэсгийн бүтцийн төсөл
  • Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийн бүрэлдэхүүнд тавигдах шаардлага
  • Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийн хэлэлцүүлэх журмын төсөл

     2.2. Намын их хурлыг зохион байгуулах ажлын хүрээнд

  • Ардчилсан намын их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүтцийн төсөл
  • Намын их хурлын төлөөлөгчдийг сонгох журмын төсөл

     3.Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс боловсруулсан намын шинэчлэлийн үзэл баримтлалыг Үндэсний зөвлөлдөх хороогоор батлуулах гэжээ.

Энэхүү шаардлага нь зөвхөн Нээлттэй Ардчилсан нам-шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөр хязгаарлагдахгүй Ардчилсан намын олон мянган энгийн гишүүдийн шаардлага гэдгийг анхаарууллаа.



Б.Алтжин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.9.42.222) 2016 оны 11 сарын 08

БҮХ НАМЫГ ТАРААГААД АРД ТҮМНИЙ НЭГДСЭН ҮЗЭЛ БОДЛЫН НАМ ГЭЖ ГАНЦХАН НАМТАЙ ТЭРЭНДЭЭ БҮГД ХАМРАГДАЖ САНАА ОНООГОО НЭГТГЭДЭГ БОЛВОЛ ДЭЭР ДЭЭ ЭНЭ ОЛОН НАМЫН ХЭРЭГ Ч АЛГА.

0  |  0
хх(182.160.3.163) 2016 оны 11 сарын 08

Яах гэж улстөрд улайраад байгаам бэээ, нэр хүндгүй хэнд ч танигдаагүй залуус. Та нарт Жавхлангаас сурах зүйл их бий

0  |  0
зочин(150.129.141.38) 2016 оны 11 сарын 08

АН-д хамгийн хэрэгтэй зөвлөгөө өгье, ТА НАР ЭРТХЭН ТАРЦГАА, Залуучууд нь зөв үзэл баримтлалтай шинэ нам байгуулцгаа, наад луйварчдын намд чинь одоо итгэх хүн байхгүй болсон

0  |  0
Top