Дэлхийн томчуудын булхайг дэлгэсэн Ж.Ассанж шагнуулав

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 12

Австралийн  Sydney Peace Foundation  хэмээх  төрийн  бус байгууллага "Эр зоригтой байж, эгэл иргэдийн эрх ашгийн төлөө тэмцсэн"-ийх нь төлөө "Wikileakes” веб сайтын эзэн Ж.Ассанжийг нэрэмжит шагналаараа шагнажээ. Тэд шагнах болсон шалтгаанаа "Ассанж бол шинэ үеийн сэтгүүл зүйг үндэслэгч гэж хэлж болохоор хүн. Иргэдийн "мэдээлэл авах эрх"-ийг хэрэгжүүлэхэд түүн шиг их ажил хийсэн хүн байхгүй. Түүний дэлгэсэн баримтууд эрх баригчдад нөлөөлж, энгийн иргэдэд үр ашгаа өгдөг” гэж тайлбарласан  байна.   Sydney Peace Foundation  байгууллага түүхэндээ гурван удаа дээд шагналыг олгож байсан бөгөөд Далай лам, Нельсон Мандела, Японы  буддистуудын лидер Дайсаку Икеда пар анч байжээ.

Эх сурвалж: Монголын мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top