Өөрийн vйл ажиллагааг өргөн цар хvрээтэй, бусдад хэрцгийгээр нөлөөлvvлэхийн тулд хvчирхийлэл, аллага, дээрэм, мөнгө угаах, сvрдvvлэх зэрэг гэмт хэргийг маш өндөр зохион байгуулалттай vйлддэг нууц байгууллагыг МАФИ гэж нэрлэдэг.
Мафи нь хууль бус vйл ажиллагаагаа ямар нэгэн байдлаар баталгаажуулж, ар талаа найдвартай гарт оруулахын тулд төрийн тvшмэд, хvчний байгууллагын ажилтнууд, хуулийнхнийг гарцаагvй байдалд оруулан бvлэгтээ элсvvлэн авдаг. Зарим тохиолдолд тэдгээр нөлөө бvхий газарт ажиллагсдын ар гэрийнхний хэн нэгэнтэй гэрлэх тохиолдол ч байдаг. Ингэснээр хууль хяналтын байгууллагын бvтэц, бvрэлдэхvvн, зохион байгуулалтын талаарх бvрэн мэдээллийг цуглуулж чаддаг байна.
Орчин цагт тэдний талаарх ойлголт нийгэмд орж ирсэн хугацааг XIX зууны сvvлч vе гэж vздэг. Тухайн vед Италийн хуульч Филиппо Антонио Гвалтерио гэгч өөрийн нэгэн албан ёсны бичиг баримтандаа зохион байгуулалттай гэмт бvлэглэлийг “мафи” гэж нэрлэн тэмдэглэсэн байжээ. Мафийн гишvvнийг “мафиози” эсвэл “мафиозо” гэдэг.
Мафийн тvvхээс…
XIII зуунд Сицилид “Коза Ностра” гэсэн нэртэй бvлэг этгээдvvд бий болжээ. /сицили хэлээр “La Cosa Nostra” гэдэг нь “бидний ажил” гэсэн vг аж/ Тухайн vед зохион байгуулалттай гэмт хэргийн бvлэглэлийн гишvvд нь бvгд шахуу Сицилийн ядуу тариачдын гэр бvлээс гаралтай байжээ. Тэгвэл XVII зуунд мафи нь Неапольд /”Каморра”/ хvчээ авсан бол XIX зуун гэхэд Калабрид /”Ндрангета”/ мөн Апулид /”Сакра Корона Унита”/ дэлгэрсэн байна. Харин XIX зууны сvvлчээр эдгээр дөрвөн байгууллага нь нэгдсэнээр Италийн дvрвэгсдээр дамжуулан Америкийн зvvн эрэгт хvрч чадсан гэдэг.
АНУ-д Италийн мафи хvчээ авсан оргил vеийг XX зууны дунд vе гэж vздэг. Нэгэнтээ хvчээ аван хууль хvчнийхний хяналтаас гараад байсан мафи Америкт 1950-иад он гэхэд жинхэнэ далд дайныг зарлаад байлаа. Засгийн эрх мэдэлд ч тэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болоод байв. Vvнтэй холбоотой ХМТ-ны 1970-1980 онд хийж байсан хатуу чанга мөрдөлт, хяналт нь байдлыг намжаахад нааштайгаар нөлөөлжээ. Гэхдээ мафи нь тухайн vед Америкийн поп урлаг, кино индустри болон уран зохиол, сэтгvvлийн гол сэдэв болж энэ сэдвээр олон бүтээлvvд ар араасаа төрөн гарсаар байлаа.
Өнөөдөр АНУ дахь мафи гэдэг нь улс орны хэмжээнд гарч байгаа томоохон зохион байгуулалттай гэмт хэргийг удирдан зохион байгуулах бvхэл бvтэн сvлжээтэй болохын зэрэгцээ Чикаго болон Нью-Йоркийн гэсэн хоёр том бvлэгт хуваагдан хяналтаа тогтоож байдаг болжээ. Ингэхдээ тэдгээр бvлэглэлvvд нь Сицилийн мафитай өнөөг хvртэл салшгvй холбоотой байгаа билээ.
Мафия гэдэг vгийн утгийг энд тайлбарлах хэрэгтэй болов уу. Мафия гэдэг нь Morte Alla Francia, Italia Anela гэсэн хэллэгийн эхний vсгvvд гэнэ. 1282.03.30-нд бvх Италийг хамарсан ард тvмний бослого Сицилиэс эхэлжээ. Францын дарангуйлагчдын эсрэг хийсэн тэрхvv бослого нь дэлхийн тvvхэнд “Сицилийн vдэшлэг” хэмээн нэрлэгддэг. Тэмцлийн vр дvнд олон ч францчууд vхэж, vлдэгсэд нь уг арлаас зугтаан оджээ. Тэгвэл уг бослогын vеэр нэгэн доромж-хэллэг маягийн зvйл гарсан нь “Morte Alla Francia, Italia Anela” буюу “Vхэцгээ Францчуудаа, Италид амьсгал хураа” гэсэн утгатай байжээ. Ингээд эртний энэ хэллэгийн эхний vсгээс өнөө цагт нийгмийг айлгаж, сандаргадаг мафия бvрджээ.
Мафийн гэр бvл:
Мафи нь хэзээ ч нэгдсэн нэг бvлэг хэлбэрээр байдаггvй. Харин томоохон “гэр бvл”-ийн хэлбэрээр vйл ажиллагаагаа явуулдаг юм. Ингэхдээ Сицили, Неаполь, Калабрия, Апулия, Чикаго, Нью-Йорк гэсэн гол томоохон бvсэд хуваагддаг. “Гэр бvл”-ийн жинхэнэ гишvvд цэвэр цусны итали байх бол Сицилийнх зөвхөн энэ нутгийн уугуул байх ёстой аж. Мөн гишvvн зөвхөн католик шашинтай, цагаан арьстан байхыг эрхэмлэдэг байна. Тэгвэл одоо “гэр бvл”-ийн бvтцийг сонирхуулъя.
-“Гэр бvл”-ийн эзэн нь “Дон” буюу босс. Бvх ажил хэргийн мэдээллийг зөвхөн дон л мэдэж байх эрхтэй. Гишvvн бvрийг танина. Капо гэх хуралдаанаар сонгуулийг зарлан явуулах бөгөөд vvгээрээ өөрийн хамгийн гарын туслахуудаа шалгаруулдаг. 1950-иад он хvртэл уг сонгуульд “гэр бvл-ийн бvх гишvvд оролцдог байсан гэдэг. Харин сvvлдээ ингэж нэг газарт олноор цуглах нь хуулийнхны анхаарлыг татах болсон тул сvvлийн vед зөвхөн бvсийн дээд удирдлагууд маш нууц байдалд хуралддаг болсон.
-“Гарын хvн”-боссын орлогч. Энэ хvн нь “гэр бvл” доторх хоёр дахь хvн бөгөөд өөрөө ч босс юм. “Гарын хvн” нь капогийн бvх vйл ажиллагаа, зохион байгуулалтыг хариуцдаг. Хэрвээ босс баривчлагдах, эсвэл нас барсан тохиолдолд “гарын хvн” дараагийн дон болно.
-“Консильери”-боссын хамгийн итгэл даасан “гэр бvл”-ийн vнэнч зөвлөх юм. Тэрээр аливаа ээдрээтэй асуудлыг шийдэх, босс болон улс төрийнхөн, шvvгчийн хооонд зуучлагч болж өөрийн “гэр бvл”-ийн өмнөөс өөр бусадтай харьцах зэрэг төвөгтэй ажлуудыг гvйцэтгэнэ. Гэхдээ консильерид өөрийн гэсэн баг байхгvй хэдий ч “гэр бvл”-д маш их нөлөөтэй. Эдгээрээс гадна зөвлөх нь давхар өөрийн эрхэлдэг ажилтай байх бөгөөд vндсэн мэргэжил нь голдуу өмгөөлөгч, эсвэл биржийн маклер байх талтай.
-Капорежиме нь капо буюу ахмад. Энэ хvн нь нэг буюу хэд хэдэн гэмт хэргийг удирдан зохион байгуулж, харьяа дvvрэг, эсвэл хотынхоо томоохон газруудаас долоо хоног бvр татвар хураан боссд тушаан тvvнээс ашиг хvртдэг бvлгийн тэргvvн юм. “Гэр бvл”-ийн бvх дайчдыг тэр удирддаг. Нэг “гэр бvл”-д 10 хvртэл хvний бvрэлдэхvvнтэй 6-9 команд байдаг. Капитаныг босс өөрөө томилох бөгөөд дайчдаас зөвхөн тэр л “дон”-той шууд харьцах эрхтэй байдаг.
-Цэрэг-“гэр бvл”-ийн хамгийн жижиг гишvvн. Тэрээр хамгийн эхлээд “гэр бvл”-д vйлчлэх итгэлийг олж авах хэрэгтэй байдаг бол нэг цэрэг хэд хэдэн капогийн удирдлаган дор гэмт vйлдлээ хийж болдог. Цэрэгийг босс биш капо сонгож командад хуваарилдаг.
-Хамтрагч гэдэг нь “гэр бvл”-ийн гишvvн биш юм. Гэхдээ энэ нь ямар нэгэн статустай, эрх мэдэлтэй нэгэн байх ёстой. Хар тамхи наймаалцах, худалдагч болон худалдан авагчийн холбоо харилцааг хангах болон єєр бусад бохир бизнесийг гардан гvйцэтгэх нь тэдний vндсэн ажил. Хэрвээ цэвэр цусны итали хvн биш л бол “хамтрагч” болдог. Хэрвээ vйлдлийг сайтар гvйцэтгэж, удирдлагын аль нэгний итгэлийг олсон тохиолдолд капо тэдний заримыг “цэрэг” болгодог.
Өнөөгийн мафийн хамгийн том бvтцийг “боссуудын босс” гэгдэх Сальваторе Маранцано удирдаж байгаа билээ. Тvvний өмнөх босс байсан Лаки Лучиано нь сонгогдоод зургаан сар болж байхдаа бусдад хорлогдон нас барсан юм. Нөгөөтэйгvvр мафи нь орчин vежих болсонтой холбоотой сvvлийн vед хоёр албан тушаал бий болоод байгаа. Энэ нь “гудамжны босс” мөн “гэр бvлийн элчин”. Vvнийг экс-босс Женовезе Винсент Жиганте гэгч анх санаачилсан гэж vздэг.
Дэлхийн мафиуд:
Италийн “гэр бvл”
-“Коза Ностра”-Сицили
-“Каморра”-Кампанья
-“Ндрангетта”-Калабрия
-“Сакра корона Унита”-Апулия
-“Стидда”-Сицилия
Бусад…
-Америкийн “Коза Ностра” /Vvнд таван гэр бvл. Гамбиногийн, Бонанногийн, Женовезегийн, Коломбогийн мєн Луккезегийн/
-“Оросын мафи”-ОХУ
-“Якудза”-Япон
-“Триада”-Хятад
-“Туркийн мафи”-Станбул
-Нигерийн мафи
-Болгарын мафи-Софи
-Мексикийн мафи
-Албанийн мафи
-“Наркос”-Колумб
Мафийн 10 дvрэм
“Коза Нострагийн 10 дvрэм” гэгч нь мафийн бvх “гэр бvл”-ийн гишvvдийн заавал дагаж мөрдөх албан ёсны бус хуулийн заалт гэж ойлгож болно. Энэхvv маш нууц хууль бvхий бичиг баримтыг хамгийн анх 2007.11.05-нд Сицилийн “Коза Ностра”-гийн босс Сальваторе Ло Пикколог баривчлах тусгай ажиллагааны vеэр илрvvлсэн байна. Уг бичиг баримт нь хар савхин цvнхэнд нууцлан бусад бичиг цаастай холилдон байсан бөгөөд нэгэн шинжээч тvvнийг нууц хууль болохыг анх мэджээ. Ло Пикколо мэдvvлэгтээ тэрхvv дvрэм бvхий бичиг баримтыг мафийн удирдагч, “загалмайлсан эцэг” дон Бернардо Провенцаногоос өвлөн авсан гэжээ. Ингээд 10 дvрэм:
01. Хэн нь ч хөндлөнгийн хvн дээр шууд очиж танилцахыг хориглоно. Тэднийг гуравдагч этгээд л танилцуулна.
02. Найзуудынхаа эхнэр рvv хэзээ ч битгий эгцэлж хар.
03. Олон нийтийн дунд байгаагаар цагдаад харагдаж болохгvй.
04. Хэзээ ч шөнийн клуб, бараар хэсvvчил.
05. “Коза Ностра”-гийн ивээлд байж, эхнэрээ халамжилж, аль болох төлөв гэр бvл хэмээн харагдаж, олон хvvхэдтэй болох хэрэгтэй.
06. Уулзалтыг байнга эртнээс төлөвлөж бай.
07. Эхнэртэйгээ хvндэтгэлтэй, зөөлөн харьц.
08. Хэрвээ “гэр бvл”-ийн нэгэн таниас ямар нэгэн мэдээлэл шаардвал заавал vнэн зөв хариул.
09. “Коза Ностра”-гийн болон гэр бvлийн өөр нэгэн хамаатан садны мөнгөнд хууль бусаар гар хvрэхийг хориглоно.
10. “Коза Ностра”-д дараагийн хvмvvс орохыг хориглоно. Цагдаагийн хамаатан садан, хууль хvчний байгууллагад ажилладаг этгээдийн хэн нэгэнтэй гэр бvл болсон хvн, эхнэр болон нөхрөө араар тавьдаг зальтан, мөн хэт их мөнгөтэй, эсвэл мөнгө маш хэрэгтэй өртэй хvн гэх мэт.
Slava
Сэтгэгдэл ( 0 )