Дэлхийд зартай оффисын барилгууд

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 13

Цагаан ордон

Ирландын цагаач Жеймс Хобаны барьсан Цагаан ордонг өдгөө дэлхийн хvн төрөлхтөн тэр аяараа мэддэг болсон.  Энэ ордон бол америкийн урлагийн бахархал хийгээд ерөнхийлөгчийн найдвартай байдал гэгддэг. Анх vvнийг Ерөнхийлөгчийн ордон гэж байгаад Ерөнхийлөгчийн өргөө ч гэх болсон. Сvvлд Цагаан ордон болгон өөрчилсөн. Энэ нэрийг нь 1901 онд ерөнхийлөгч агсан Теодор Рузвельт өгчээ. Барилгыг ажил нь 1792 онд эхэлж 1800 онд дууссан. Нийт 132 өрөөтэй, 412 хаалгатай. Ордон орчимд теннисний талбай, кино заал, бассейн, боулингийн зам байдаг.

 

Chrysler компанийн оффис

Барилгын өндөр 319 м. 77 давхартай. Вильям ван Алены тэнгэр баганадсан архитектороор автомашины  Chrysler компани захиалан бариулсан. Барилгын ажил нь 1930 онд бvрмөсөн дууссан.  

Taipei 101

Тайванд байрлах энэ барилга нь өдгөө дэлхийн хамгийн өндөр оффист тооцогддог. Гэхдээ энэ оны есөн сард баригдаж дуусах Burj Dubai фамхаг энэ амжилтыг нь булаан авах гэж байна. Taipei 101-ийн цахилгаан шат нь дээш доошоо секундэд 16.83 метр хурдалдгаараа бас нэг амжилтын эзэн юм 101 давхар энэ цамхагийн өндөр нь 508 м. Taipei101-ийг KTRT Joint Venture и Samsung Engineering & Construction компани барьжээ.

Японы Tokyo Metropolitan Government Building

Энэ барилга нь 1991 онд ашиглалтанд орсон. Харьцангуй залуухан. Нийтдээ тэрбум долларын өртөгөөр сvндэрлэжээ. 243 давхар барилга нь vндсэн гурван хэсгээс бvрддэг аж.

Куала Лумпурын ихэр цамхаг

Энэ бол Америкт сvйдсэн ихэр цамхаг биш юм. Нэр нь Petronas Twin Towers. 1998 онд байгуулагдсан. Дэлхийн хамгийн өндөр барилгуудын нэг ихэр цамхагийн өндөр нь 451.9 м.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top