Сүүлийн хагас зуун жилд болоогүй газар хөдлөлт болов

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 13

Лхагва гарагийн орой Испанийн зүүн өмнөд нутагт болсон газар хөддөлтийн улмаас 10 хүн амиа алдсан тухай орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.

Гамшгийн улмаас тус улсын Лорка хотын олон барилга байгууламж түүний дотор, дундад зууны үеийн сүмийн цамхаг нурж, хэдэн арван автомашин барилгын нурангид дарагдсан байна. Эртний түүхт хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгаа бөгөөд хэдэн хүн гэмтэж бэртсэн нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ. Испанийн  Ерөнхий сайд Хосе Луис-Родригес Сапатеро байгалийн гамшгийн уршгийг арилгах ажиллагаанд армийн анги нэгтгэлүүдийг оролцуулах тухай захирамж гаргасан байна.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, орон нутгийн цагаар 18 цаг 47 минутад болсон газар хөдлөлт нь 5,1 магнитудын хүчтэй байсан бөгөөд хоёр цагийн дараа 4,4 магнитудын хүчтэйгээр дахин газар хөдөлжээ. Энэ нь сүүлийн хагас зуун жилийн хугацаанд Испани улсад болсон хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогдож байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top