Дэлхийд нэг тэрбум хүн өлсөж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 13

НҮБ-ын шинэ судалгаанаас үзвэл өдөр бүр дэлхий даяар хүнсний бүх бүтээгдэхүүний гуравны нэг нь хаягдаж байна. Энэ нь хүнсний бүтээгдэхүүний нэг хэсэг нь хэрэглэгчдэд хүрдэггүй, бас хэрэглэгчдэд хүрсэн зарим хэсэг нь хогийн саванд орж байгааг харуулж байна. Энэ асуудал хөгжиж буй орнуудад ч, хөгжингүй орнуудад ч бараг адилхан байна гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага мэдэгджээ. Хөгжиж буй орнуудад урьдын адил ургацыг цаг тухайд нь хураах, түүнийг хэрэглэгчдэд хүргэхэд асуудал үүсч байгаа бол, баян орнуудад хэрэглэгчид шаардлагатай хэмжээнээс илүү их хоол хүнс худалдаж авдаг учраас зарим хэсгийг нь хогийн саванд хаяхад хүрч байна. Гэтэл дэлхий дээр нэг тэрбум хүн өлсөж байгаа юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top