Дэлхий дээр жил бүр 1.3 сая хүн автомашины ослоор амиа алдаж, 20-иос 50 сая хүн гэмтэж бэртдэг тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ "НҮБ-ын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах 10 жилийн ажиллагаа" эхэлсэнтэй холбогдуулан мэдэгджээ. Тус байгууллагын шинжээчдийн хэлснээр, зам тээврийн салбарт дэлхий нийтээр шийдвэртэй арга хэмжээг зайлшгүй авах хэрэгтэй болсныг статистик мэдээ харуулж байна. Зам тээврийн ослын улмаас авсан гэмтэл бэртэл нь 5-аас 44 настай хүмүүсийн үхлийн гурван гол шатггааны нэг болж байгаа бол 15-аас 29 насны хүмүүсийн нас барах үндсэн шалтгаан нь болжээ. Мөн түүнээс гадна автомашины ослын улмаас жил бүр дэлхийн улс орнуудын эдийн засагт 500 тэрбум долларын хохирол учирдаг байна. Шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол зам дээр амиа алдагсдын тоо 2020 он гэхэд 1,9 сая, 2030 он гэхэд 2,3 саяд хүрч болзошгүйг ДЭМБ анхааруулжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )