Пакистанд цэргийн ажиллагаа явуулах уеэр Осама бен Ладены хүү, 20 настай Хамза эцгийнхээ өргөөнөөс зугтаж амжсан тухай Британийн хэвлэл, мэдээллийн хэрэгслэлүүд мэдээлж байна. "Энэ залуу маш аюултай байж болзошгүй" гэж тусгай албаны нэрээ хэлэхийг хүсээгүй төлөөлөгч "Daily Mirror" сонинд мэдээлжээ. "Хэрвээ тэр зугтсан бол өшөө авч эхлэн, "Аль-Каида"-гийн гол хүн болж магадгүй. Тусгай ажиллагааны үеэр өргөөнд байж байгаад зугтсан нь үнэн бол тэрбээр тус байгууллага даяар их итгэл хүндлэл хүлээнэ гэсэн үг" гэж тусгай албаны төлөөлөгч хэлсэн байна. Тавдугаар сарын 1-нд Абботабад дахь өргөөг эзэлснээс хойш Хамзаг хараагүй гэж бен Ладены гурван эхнэр ярьжээ. Зарим нэг мэдээгээр Хамза нь зартай террористын хамгийн итгэлт хүмүүсийн нэг байсан байна. 2008 онд хэт давруу үзэлтнүүдийн веб-сайтуудын нэгд гарсан дүрс бичлэг дээр Хамза АНУ, Франц, Их Британи, Данийг устгахыг уриалсан шүлэг уншиж байжээ. Бичлэгийг Лондоны метронд террорист ажиллагаа үйлдсэний гурван жилийн ойд зориулсан байв. Зарим нэг мэдээгээр 2007 онд Хамза Пакистаны Ерөнхий сайд Беназир Бхуттогийн амь насанд халдахад оролцож байжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )