Алтны үнэд долларын ханш нөлөөлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 13

 

Алтны үнэ тавдугаар сар гараад анх удаа нэг хувиар уналаа. Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр өчигдөр нэг унц алтны үнэ 1500 ам.доллараас бага болсон юм. Ийн алтны үнэ гэнэт унасан нь ам.долларын ханшийн өөрчлөлттэй шууд холбоотой гэж үзжээ. Нефтийн үнэ ч мөн л бага зэрэг буурсан байна. Light Sweet маркийн нефтийн үнэ 5.5 хувиар буурч баррөль нь 100 ам.доллараас доош орлоо.

Эх сурвалж: Ардчилал 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top