Их Британийн ханхүү Уильям хуримаа хийх үеэр сүйт бүсгүйнх нь эгч Пиппа хэмээх царайлаг бүсгүй олны анхааралд өртсөн билээ. Зарим нэг иргэдээс "Дүүгээсээ ч илүү юм" гэсэн магтаал сонсож байсан түүний "задгай" гэмээр зургууд саяхан интернетэд тавигдсанаар тэрбээр Их Британид жинхэнэ од болж хувираад байна. Сонирхолтой саналууд ч ихээр ирэх болжээ. Жишээлбэл, насанд хүрэгчдэд зориулсан кино хийж гаршсан найруулагч Стивен Хирш Пиппад захидал бичсэн байна. Захианд "Хааны хуримаас хойш та од болж хувирсан. Гоо үзэсгэлэн тань насанд хүрэгчдийн киноны супер од болоход хангалттай хүрэлцэнэ. Ганцхан удаа зураг авалтад орох юм бол таван сая ам.доллар төлөхөд бэлэн байна. Хамтрагчаа өөрийн дураар сонгож болно" гэсэн байжээ. Мөн дүү Жеймсийгээ ятгаж кинонд тоглуулах юм бол сая ам.доллар төлнө гэж бичсэн байсан аж. Тэрбээр Пиппагийн интернетэд тавигдсан зургуудыг хараад захидал бичих санаа төрсөн гэдгээ мөн бичжээ.
Эх сурвалж: Монголын мэдээ
Сэтгэгдэл ( 0 )