Аянгад хоёр цохиулсан Хятад залуу

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 13

 Хятадад нэгэн залуу аянгад хоёр дараалж цохиулсан ч азаар амьд үлджээ. Шөнө зам хөндлөн гарахаар явж байсан залуу аянгад цохиулан ухаан алдаад хэдэн минутын дараа сэргэн өндийсөн ч дахин аянгад цохиулсан нь гудамжны камерт бичигджээ. Бичлэгийг "Үоutube"-д байрлуулснаас хойш олон мянган хүн түүний бяцхан адал явдлыг үзээд буй. Хятадад аянгад цохиулах магадлал 700 мянгад нэг байдаг гэнэ. Харин хоёр дараалж аянгад цохиулсан ч амьд үлдсэн тохиолдол Хятад төдийгүй дэлхийн түүхэнд ч ховор юм. АНУ аянгад цохиулсан хүнийхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг. Тус улсад аянгад цохиулагчдын холбоо хүртэл бий. Аянгад цохиулсан хүмүүсийн 10 орчим хувь нь нас бардаг аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top