Мэргэжлийн сумогийн тавдугаар сарын башё өмнөх башёнуудыг бодвол тасалбар үнэгүй, бас түрүүлсэн бөхөд шагнал өгөхгүйгээрээ онцлогтой болж байгаа. Гэвч хэсэг хугацаанд завсарласан болохоор Японы ард түмэн болон сумогийн бөхчүүд хүсэн хүлээж байсан гэхэд болно. Тав дахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Тэргүүлэгчдийн эгнээнд байсан Асасэкирюү/4-1/ анхны ялагдлаа өчигдөр хүлээлээ. Кёкүтэнко/2-3/ энэ өдөр Шотэнрүг /1-4/, Тамаваши /2-3/ Ваканасатог тус тус өвдөглүүлснээр даваагаа нэгээр ахиулав. Оозэки Харүмафүжи/3-2/, комүсүби Какүрюү /3-2/ нар ээлжит даваагаа авлаа. Мэргэжлийн сумогийн 69 дахь аварга Хакүхо/5-0/ учраа болгоноо төвөггүй давсаар маэгашира цолтой хоёр бөхийн хамтаар башёг тэргүүлсээр байна.
М.Гэрэлгуа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )