Өдгөө эгчийнхээ адил Пиппа Миддлтоны нэр хүнд ч огцом өсөж байна. Түүнийг саяхан болсон зууны хуримаас хойш папарацциуд, продюсерууд болон шүтэн бишрэгчид нь ангуучлах нь ихэсчээ. Тэдгээрийн нэг болох Vivid Entertainment порноиндустрийн эзэн Стивен Хирш бүсгүйд өндөр үнээр порно кинонд тоглооч гэх саналыг тавьжээ.
Хирш захидалдаа: -Та саяхан болж өнгөрсөн зартай хуримын дагина нь байсан шүү. Тэгээд таны гооо сайхан намайг алмайруулсан юм. Та ийм сайхан төрх, бие хаагаараа яагаад насанд хүрэгчдийн кино од болохгүй гэж” хэмээсэн байна. Ингэхдээ Пиппад таван сая ам.доллар бэлнээр төлөхөө амлажээ. Мөн Пиппа өөрөө сексийн хамтрагчаа сонгох эрхтэй байх гэнэ. Захидлынхаа төгсгөлд түүний эрэгтэй дүү Жеймсийг ч эротик кинонд тоглуулах боломж байгаа хэмээсэн байна.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )