”Аль-Кайда” байгууллага Обамагийн эмээг сүрдүүлж эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 15

Кенийн засаг захиргаанаас Виктория нуурын эрэг дээрх тосгонд амьдарч байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн эмээгийн харуул хамгаалалтыг чангатгаж эхэлжээ. Саяхны нэгэн өдөр нутгийн исламуудын зүгээс өндөр настай хөгшнийг  Усама бен Ладены үхлийн төлөө гэсгээнэ гэж мэдэгдээд байгаа билээ. ABC News-ийн мэдээлсэнээр орон нутгийн цагдаагийнхан тосгонд олныг хамарсан үймэн гарах мөн Сара Обамагийн гэр бүл рүү халдлага хийгдэхээс болгоомжлон эмээг хамгаалалтандаа аваад байна. Түүнтэй уулзах хүмүүсийг харуулынхан сайтар нэгжлэг шалгалт хийн оруулж байгаа гэнэ. 88 настай Сара Обама өөрөө  -Энэ байдал нь миний хэвийн амьдралд төвөг учруулахгүй ээ. Бүх зүйл тайван байгаа. Хэрвээ засаг хамгаалалтыг нэмэгдүүл гэсэн бол одоо өөр арга байхгүй хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. Сомали хуаранладаг африкийн "Аль-Каэда"-гийн бүлэглэл эмээг заналхийлсэнээр энд харуул хамгаалалт эрс нэмэгдсэн гэнэ.

Р.Слава Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top