Майкл Жексоны хүүхдүүдийг Дайана Росст өгнө

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 15

Дуучин хатагтай хүүхдүүдийн хоёрдахь асрагч ээж нь болно. Учир нь өдгөө хүүхдүүдийг асарч өсгөх үүрэг хүлээгээд байгаа попын хааны ээж Кэтрин ЖЕКСОН нас өндөр болсонтой холбоотой гэнэ. Одоогоор Росс хүүхдүүдийн хүмүүжлийн асуудалд оролцоогүй байгаа ч шаардлага гарвал тэдэнд бүхий л байдлаар туслахад бэлэн хэмээжээ. Жексон нас барахаасаа өмнө Российг өөрийн хүүхдүүдийн хоёрдахь асрагч эх нь байж болно хэмээн мэдэгдэж байсан билээ. –Майкл ээжээсээ өөр хүнд хүүхдүүдээ өгөхгүй гэдэг байсан. харин Дайанад Майкл маш хайртай байсан. тэгээд ч түүнд амьдралынхаа гол асуудлаа даатгаж болно гэж боддог байсан юм хэмээн түүн ах ярьжээ. Поп дуучны ээж өдгөө 81-тэй. Тиймээс хүүхдүүдийг тэр бүрд нь асарч халамжилж чадахгүй болж байгаа ажээ. Одоогоор Дайана Майклын хүүхдүүдтэй уулзаагүй байгаа чтун удахгүй гэрт ирэхээ хэлжээ. Тэрээр таван хүүхдийн ээж юм.

Р.Слава Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top