Тэд танилцаад хоёрхон жил болж байгаа хэдий ч дуучин бүсгүйн найз залуу 22 кг-аар турсан гэнэ. Одоогоос хоёр жилийн өмнө тэд танилцаж байхад Жейсон ТРАВИК өнөөгийнхөөсөө арай л өнгөлөг, тарган цатгалан харагдаж байсан юм. /зураг дээрээс харьцуулаарай. Орч/ Тэгсэн чинь нөгөө дэггүй Бритни маань залуугийнхаа бүх шим шүүсийг нь ховх сорж байна уу гэлтэй… тэдний найз нөхдийнх нь хэлснээр Бритни өөрийн жингээ хасах дасгалаа бас найз залуудаа хэтэрхий тулгаад байгаа бололтой гэнэ. Жейсон тусгай дасгалын тренажёртой болсон аж. Булчингаа хөгжүүлж байгаа юм байх. –Бид хамт дасгал хийх дуртай. Одоо спорт алхаа ч хийдэг болсон хэмээн Бритни найзууддаа ярьдаг гэнэ. Мөн тэдний сексийн амьдрал ч халуухан байгаа нь хэн хэнд нь турах боломжийг нээж өгч байгаа хэмээн найзууд нь ярих болжээ. Травик дуучин найз бүсгүйнхээ хүүхдүүдийн сайн найз нь болоод амжжээ. Цаг үргэлж л тэдэнтэй тоглож, наадан зугаацаж байдаг ажээ.
Р.Слава Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )