Хэд хэдэн ерөнхийлөгчийн засаглалын үед Америкийн Батлан хамгаалах яаманд дээгүүр албан тушаал хашиж байсан Доктор Стив Р. Печеник нь өдгөө Пентагон ажилладаг нэгэн. Тэрээ саяхны нэгэн өдөр дуулиант мэдэгдэл хийсэн нь олны анхаарлын төвд байна. Түүний хэлсэнээр 2011 оны тавар сарын эхэнд болсон Усама бен Ладений үхэл гэдэг нь бүр 10 жилийн өмнө болсон явдал байжээ. Печеник нь бен Ладентай эртний танил байжээ. Тэд бүр ЗХУ-ыг Афганитанд дайн хийж байх үед нүүр тулан уулзаж байсан гэнэ. Тухайн үер Тагнуулын төв газрын эмч нар бен Ладений амийг аварч тусалж байсан гэдэг. Харин зартай алан хядагч маань тухайн үед америкийн тагнуулынханд туслан хамтрагч нь байсан ажээ.
Ингээд Печеник бен Ладенийг 2001.09.11-ний халдлагын дараа удалгүй “марфаны синдром” гэх өвчнөөр нас барсаныг мэдэгдлээ. Түүний үхлийн талаар 2001 онд америкийн ерөнхийлөгч болон тагнуулынхан мэдсэн хэдий ч уг мэдээллийг зарлах таатай мөчийг хүлээн өнөөг хүрсэн хэмээсэн байна. Тэрээр Барак Обамаг америкийн ард түмэн болон тэр дундаа ТВ үзэгчдийг утсан хүүхэлдэй мэтээр доромжилж байна гэжээ. Үүний зэрэгцээ Печеник 09.11-ний халдлагыг Америкийн засаг захиргаа өөрсдөө ч зохион байгуулсан байхыг үгүйсгэхгүй хэмээв. Үүнтэй холбоотой уг нууц ажиллагааг гэрчлэх хэд хэдэн нэрсийг ч дурьдаж чадахаа тэр мэдэгджээ.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )