Зугвар өмсөгч бүсгүй бизнестээ анхаарлаа хандуулах болжээ. Түүний мөрөөдөл Сан-Паулад биеллээ гэж болох гэнэ. Жизель БУНДХЕН бразилийн Hope компанитай хамтран бүтээсэн өөрийн нэрийн Gisele Bundchen Intimates гэсэн дотуур хувцасны коллекцио олон нийтэд үзүүлжээ. Тэрээр Victoria”s Secret-д бүтэн долоон жил хүчин зүтгэснийхээ дараа ийнхүү өөрийн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх боломжтой болжээ. Тэр уг шоун дээр дотоож, хөхөвч зэрэг нэрийн брэндээ өөрөө өмсөж үзүүлжээ. өдгөө 30-тай гэх түүнийг сүүлийн долоон жилд биеийн формоо хэрхэн ийнхүү хэвийн хадгалж чадаж байгааг үзэгчид алмайран гайхаж байгаа бололтой. Нарийнхан бэлхүүс, ямар ч илүү дутуу өөх харвин гээд өөлөх юм түүнд огт алга. Тэр магадгүй бизнесийнхээ зэрэгцээ бүх насаараа топ моделиороо байж тайзнаас буухгүй байхыг ч үгүйсгэхгүй гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )